Орос улсад 3-р сарын 4-ны өдөр явагдах ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх  ажил өнөөдөр  эхлэж байна гэж СТК мэдээллээ. 11-р сарын 2-нд “Нэгдсэн Орос улс” намын их хурлаас нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин хамгийн  эхэнд бүртгүүлэх эрхийг авсан юм. “Шудрага Орос  орон“ нам болон ОЛАН ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр Сергей Миронов, Владимир Жириновский нарыг дэвшүүлсэн юм. Оросын Коммунист нам болон “Яблоко”намын нэр дэвшигчийг сонгох их хурал 12- р сарын 20 ны дотор болох юм. “Зөв үйл хэрэг” намын удирдагч асан тэрбумтан Михаил Прохоров ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой байгаагаа  мэдэгдсэн юм. Төрийн тэргүүнд хэдэн нэр дэвшигч дэвшиж байгаа  эцсийн тоо баримт  1-р сарын 28 нд тодорхой болно.