12-р сарын 23-нд Читад болох олон улсын сайхан бүсгүйн   “Цасан хатан хаан-2011“ уралдаанд Орос, Хятад, Монгол улсын төлөөлөгчид оролцоно. Энэ жил уралдаан наймдахь удаагаа зохион явагдаж байгаа юм. Оролцогч бүсгүйчүүд мэргэжлийн загвар өмсөгчид бус, харин гадаад төрхөөрөө, оюун ухаанаараа болон жүжиглэх чадвартай ердийн охид байх юм.Уламжлал ёсоор Өвөр байгалтай хиллэдэг Хятадын ӨМӨЗ орны  Маньчжур хотод тэмцээний   төгсгөлийн шат болж өнгөрдөг юм.  Энэ удаа ч гэсэн уламжлал ёсоор явагдана. “Цасан хатан хааан -2011” титэмийн эзэн 12-р сарын 26-ны өдөр тодрох аж. Өнгөрсөн онд Читээс оролцсон бүсгүйчүүд аз дайрсан юм. Тэд гурван шагналт байрыг  авчээ. Энэ жил оросын Владивосток, Хабаровск, Благовещенск, Улаан-Үд, Иркутск болон Читийн  сайхан бүсгүйчүүд оролцож байна.