Өнөөдөр Парис дахь ЮНЕСКО-гийн байранд болсон арга хэмжээний дүнд палестины далбааг мандууллаа гэж орон нутгийн ХМХ мэдээлжээ. Энэхүү арга хэмжээн дээр  Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас байлцав. ЮНЕСКО-гийн байран дээр палестины далбааг мандуулсан нь  арваннэгдүгээр сард ПҮЗЗ нь энэ байгууллагад нэгдэн орсон холбоотой юм.  Палестины гишүүнд элсэхийг 107 орон дэмжисний дотор Орос, Хятад болон Франц улс байсан юм. 14 орон эсрэг байр суурьтай байсны дотор АНУ, Герман, Израиль, Канад зэрэг орнууд байсан юм.