Оросын Төрийн думын сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдтэй холбоотой гомдлуудаар шудрага шийдвэрүүд гаргах ёстой гэжээ. Энэ тухай Дмитрий Медведев парламентад суудалтай намуудын удирдагчидтай хийсэн уулзалтын  үеэр мэдэгдэв. Түүний үзэж буйгаар,  Төрийн думын 6 дахь удаагийн ихэнхи хэсгүүдийг сөрөг хүчин хянаж байх ёстой аж.  Энэ нь доод танхимын  бүх намуудад эрхийн  баталгаа өгөхийн тулд  юм. “ “Нэгсдэн Орос”намын сонгуулийн нэрсийн жагсаалтыг тэргүүлж байгаагийн хувьд   би үүнийг тооцож үзэхийг хүссэн юм “гэж Д. Медведев цохон тэмдэглэв.  Тэрээр Орос улсын засгийн эрх баригчид улс-төр, ялангуяа улс-төрийн үйл ажиллагаанд хуримтлагдсан хязгаарлалтуудыг арилгахын тулд болон нийгмээс ангид бүлэглэлүүдийн болон институцүүдийн хооронд хагарал гаргахгүйн тулд  шийдвэртэй алхамуудыг хийх ёстой юм гэв. Орос улсад 12-р сарын 4-нд парламентын сонгууль явагдаж, сонгуулийн дүнгээр засгийн эрх баригч “Нэгдсэн Орос улс” нам ялсан юм.  12-р сарын 5-наас Орос улсын олон бүс нутгуудад  сонгуулийн дүнг эсэргүүцсэн нилээд хэдэн цуглаан болсон юм. Ерөнхийлөгчийн мэдээлснээр, Төрийн думын анхны чуулган 12-р сарын 21-ны өдөр болох бөгөөд харин тэр Холбооны  их хурлын өмнө  12-р сарын 22-нд  үг хэлэх аж.