Орос, Белорус болон Казахстаны Гаалийн холбоо Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбооны /ЗӨАОХ, АСЕАН/ хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах саналыг Орос улс  тавих бодолтой байна. Энэ тухай  засгийн газрын тэргүүн дэд  сайд  Игорь Шувалов мэдэгдлээ. Төсөл нь  Орос улсын тэргүүлэх  2012 оны  АНД-н орнуудын дээд хэмжээний уулзалтын  урьталуудын нэг болох юм.

ЗӨАОХ-ны орнуудтай бүхэлд нь болон холбоонд багтдаг орнуудтай тусгайлан  худалдааны чөлөөт бүс бий болгох хэлэлцээр байгуулах тухай судалгаа явуулж,  яриа хэлэлцээ хийх шаардлагатай байна гэж Игорь  Шувалов мэдэгджээ.Тэрээр хэлэхдээ, Вьетнаөм улс  Орос улсад  ийм маягийн бүс байгуулах саналыг тавьсан.  Түүний үзүүлэлтүүдийг шинжээчид судлаж байна.Түүнчлэн, Оросын Гаалийн холбооны  түншүүд болох Белорус, Казахстантай  энэхүү асуудлуудыг зөвшилцөх үлдээд байна гэв. Хэрвээ Гаалийн холбоо нь ЕХ, ЗӨАОХ-ны хооронд нэгэн салаа болвол энэ нь байж болох юм гэж оросын Үндэсний стратегийн хүрээлэнгийн шинжээч Юрий Солозобов ийм үзэж байна. Харин одоо ЗӨАОХ-ны зүг анхаарлаа хандуулах цаг нь болоод байна.

«Оросын хувьд ЗӨАОХ /АСЕАН/ нь Гаалийн холбооны нэгэн адил маш ашигтай түнш юм. Бид байгалийн  болон оюуны нөөцөөр туйлын баян улс. Бидэнд олон улсын түүхий эдийн салбараас ангид  нилээд олон  төслүүд байна. Тухайлбал,  Өмнөд Солонгос, Хятадыг ЕХ-ны орнуудтай холбох  өндөр хурдтай төмөр замын транзит төсөл яригдаж байна.Тэр зам Казахстан, Орос, Белорус улсуудаар дайрч явах юм. Хамтын ажиллагааны төвүүдээр  Дорнод-Сибирийн болон Алс-Дорнодын аж үйдвэрийн бүс нутгууд  болно. Миний үзэж байгаагаар оросын хүчирхэг эдийн засгийн чадвахид тулгуурлах Орос улс ЗӨАОХ хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагаа нь маш  ирээдүйтэй бөгөөд ЕХ-ны орнуудын  ирээдүйд болоод ЗӨАОХ-ны орнуудын ЕХ-той түншийн холбоог  бэхжүүлэхэд тустай юм» гэж Юрий Солозобов хэллээ.

Орос улс, Белорус, Казахстан улсууд ЗӨАОХ-той чөлөөт худалдааны бүс байгуулах явдал  нь эдийн засгийн хоёр том орон зайг болзошгүй санхүүгийн  хямралын үед аюулаас хамгаалах юм  гэж ТУХН-ийн шинжээч Андрей Грозин тэмдэглээд «Манай хоёр орон зайд илүү нягт эдийн засгийн хамтын ажиллагаа шаардлагатай юм. Энгэ нь эрсдэлийг бууруулж, сөрөг болон эрүүл бус өрсөлдөөнөөс ангид  хэлхээ хоблоо тогтооход нөлөөтэй  юм. Түүнчдэн  түүхий эд, техник, логистикийн чадавхи болон бие биений хөдөлмөрийн нөөцөнд харилцан сонирхолтой байгаа юм. Энэхүү харилцан таталцал нь АСЕАН-ы  орнуудын түншүүдэд сонирхолтой байгаа юм. Тэд зөвхөн ирээдүйг л хардаг.  Тийм ээ, оросын транзит, түүхий эд, санхүүгийн болон технологийн Оросын чадавхи  нь илүү их сонирхолтой юм. Энэ бол цөмийн болон химийн аж үйлдвэр, онгоц үйлдвэрлэл, төхөөрөмж  хэрэгсэл үйлдвэрлэл юм» гэлээ.

Одоогийн байдлаар Гаалийн холбоо болон  Европын чөлөөт худалдааны холбооны хооронд    яриа хэлэлцээ үргэлжилж байна. Түүнд Исландия, Норвеги, Швейцар, Лихтенштейн ордог юм. Түүнчлэн, Шинэ Зеландтай ийм бүс байгуулах тухай зөвлөлдөж байна.