АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ираны эрх баричдыг Тегераны гарт энэ сарын эхэнд орсон тагнуулын нисэгчгүй онгоцыг эргүүлэн өгөхийг хүслээ. Обамагийн  мэдэгдэлд,  эргүүлэн өгөх ажиллагааны нарийн ширийнийг сөхөхгүй гэж Би-би -си мэдээлжээ.  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон ираны тал онгоц эргүүлэн өгнө гэдэгт бараг итгэхгүй байгаагаа илэрхийлжээ. Тегеран нь   өөрийн зүгээс НҮБ руу  илгээсэн захидалдаа, өөрийн нутаг дээр  Вашингтоныг “өдөөн хатгасан болон “нууц ажиллагаа” явуулж, олон улсын эрхийг зөрчсөн гэжээ.

Ираны цэргийнхэн мэдэгдэлдээ, тэд онгоцны удирдлагыг  цахим хэрэгслүүрийн тусламжтайгаар амдан   авч, түүнийг хүчээр  газардуулсан аж. Пентагон иранчуудыг унагасан гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа бөгөөд, тэд  нисэгчгүй онгоцыг эвдэрсэн байсан гэж үзжээ. Иран улсыг нисэгчгүй онгоцны технологийг авч мэдэх бөгөөд аль эсвэл өөр улсад зарж магадгүй гэж АНУ  түгшиж байна. Үүний өмнө мэдээлж байснаар  энэхүү онгоцыг сонирхож буйгаа Орос, Хятад улсууд илэрхийлсэн юм.Америкийн “Стелс- технологиор үйлдвэрлэсэн  “Сентинел” RQ-170 нисэгчгүй онгоцыг 12-р сарын эхэнд Ираны Афганистантай хил залгаа нутгийн орчимд унагасан юм.