Орос улсад баасан гаригт бүх нийтэд зарласан оросын парламентын дүнгийн  хэлэлцүүлэг үргэлжилж байна. Сөрөг хүчний намууд, урьд мэдэгдэж байсны дагуу сонгуулийн санал хураалтын тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байна. Гэхдээ шүүхийн маргаан нь парламентын суудал хувиарилалтыг хүчтэй өөрчилж чадахгүй гэдэгт ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков итгэлтэй байна. Ийм санаа бодлыг шинжээчид ч хуваалцаж байна. 

Сөрөг  хүчин болон гудамжны эсэргүүцлийн шинэ жагсагчид    сонгуулийн дүнд сэтгэл дундуур байна. Эрх баригчид үүнд тайван хандаж байна. ХМХ-үүдээр гарсан шуугиан болон Интернетийн хэлэлцүүлэгүүд дэхь гомдолууд нь харьцангуй бага тоотой юм. Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Франс Пресс агентлагт  мэдэгдэхдээ, нийт ажиглагчдын болзошгүй хуурамч санал хураалттай холбоотой мэдээллүүд нь ердөө 0,5 % л байгаа юм. “Политика“ сангийн ерөнхийлөгч Вячеслав Никонов үүнтэй санал нэг байгаа юм.

«Аль нэгэн сонгуулийн комиссийн үйл ажиллагааг шүүмжилсэн өргөдөл, гомдол нь нийтдээ сонгуулийн комиссийн  1 хувиас бага байгаа юм. Ингэхдээ тэдгээр зөрчлүүд нь үнэхээр гарсан бөгөөд, тэдгээрийг шүүх хүлээж авах ёстой. Одоогийн байдлаар намуудын тусдаа  гаргасан гомдлууд нь  сонгуулийн санал хураалтанд оролцсон нийт тоотой харьцуулавал  маш бага тоо юм» гэж Вячеслав Никонов хэллээ.

Сонгуулийн  албан ёсны эцсийн дүнгийн дагуу “Нэгдсэн Орос” нам сонгогчдын 49 % саналыг авсан. Сөрөг хүчин болох бусад гурван намууд нийлээд үлдэсэн хэсгийг хувааж байгаа юм. Ингэхдээ өнгөрсөн удаагийн сонгуулиас нилээд мэдэгдэхүйц дүнд хүрчээ. Оросын Коммунист нам 19 % санал авсан. “Шудрага Орос” -13%, “Оросын Либерал-Ардчилсан “ нам 12 % авлаа. Гэтэл   сонгуулийн өдөр Интернетэд санал хураалт зөрчилтэй явагдсан, саналын хуурамч хуудсуудыг ашигласан гэх хэдэн арван роликууд гарч байв. Оросын СТК-ийн тэргүүн Владимир Чуров мэдэгдэлдээ, тэдгээр видео бичлэгүүд нь хиймэл гэдгийг хэлсэн. Тэгсэн ч ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдээлэлтэй холбоотой зөрчлүүдийг шалгах даалгавар өгсөн юм.

Сөрөг хүчний намууд бүс нутгуудад бага санал авсан  сонгуулийн дүнг шүүхээр шийдвэрлэхэд  бэлэн байгаа аж.  Харин тэдний ялсан газруудад  ямарч зөрчил илрээгүй нь хачирхалтай юм.

Улс-төрийн төвийн мэдээллийн тэргүүн Алексей Мухин оросын эрх баричгчдын хариу арга хэмжээг үүнтэй адилтган  үзэж байна. «Нийгэм зөрчлүүдийг  арилгахад болон  арилгах механизмыг  боловсруулахын тулд иргэний нийгэмтэй хамтран ажиллаж буй нь улс орны хувьд маш чухал юм.  Үүнээс үзэхэд дээд засаг хамтран ажиллахад бэлэн байна. Энэ нь зарим нэгэн сонгуулийн хэсгийн дүнг эргэн харахад хүргэж болох юм» гэж Алексей Мухин хэллээ.

Өнөөдөр парламентад  суудалтай намуудын дотор бүр  сөрөг хүчний намуудын удирдагчид Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй өнгөрсөн сонгуулийн дүнг  хэлэлцэж байна.