Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн шинэ прокуророор Гамби улсын төлөөлөгч эмэгтэй Фату Бенсуда болжээ. Ирэх оны 6 –р сард тэр албан ажилдаа орох бөгөөд өмнө нь энэхүү албан тушаал дээр 9 жилийн хугацаатай томилогдсон аргентины иргэн Луис Морено-Окампагийн хугацаа дуусч,  солигдох  юм . Прокурорын албан тушаалын нэрсийн жагсаалтанд  Бенсудагаас гадна Их-Британь, Танзань болон  Канадын төлөөлөгчид байв.  Нэр дэвшигч нь  сонгогдохын тулд гуравны хоёр хувийн санал авах ёстой аж. Олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд олон улсын хамгийн хүчтэй   хэргүүд болон ялангуяа, геноцид болон хүн төрөлхтөний эсрэг хийсэн гэмт хэргүүдийг хэлэлцэдэг юм.