Орос улсын Онцгой байдлын яам өнөөдөр НҮБ-ын шугамаар Ливи улсад улаан буудайн гурил нийлүүлж эхэллээ. Ливийн эргүүд дээр очих 2 мянган тонн хуурай ачаа  Санкт-Петербургээс гарлаа. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн  шинжээчдийн үнэлэлтээр  Орос улс хүнсний аюулгүй байдалтай тэмцэлд тэргүүлэх орнуудын нэг болоод байна. Засгийн газраас гаргасан ДНБ-ний сангийн зорилгот  татварын хүрээнд 2005 оноос эхлэн 130 гаруй мянган  тонн хүнсний бүтээгдэхүнийг гадаадын орнуудын хэрэгцээтэй ард иргэдэд нийлүүлж байгаа юм. ОХУ-ын Онцгой байдлын яам Афганистан, Тажикистан, Кыргызстан, Вьетнам, БНАСАУ,Куба улсад  хүнсний хангамж нийлүүлэхэд оролцсон юм.