Өнгөрсөн наймдугаар сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болж өнгөрсөн олон улсын монголч эрдэмтдийн Х их хурал дээр Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэлхийн монгол судлалын салбарт эрдэмтдийн тоо буурч буйд түгшиж байгаагаа илэрхийлсэн юм. Ерөнхийлөгч монгол судлалын салбарт залуу боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой  анхаарлаа хандуулахыг уриалж, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэхээ амласан юм.

Үнэхээр сүүлийн жилүүдэд дэлхийн монгол судлал “хөгширчээ”, монголыг судалдаг  эрдэмтдийн тоо ч буурсан. Гэхдээ энэ нь орос улсын хувьд төдийлөн хамаарахгүй зүйл гэж оросын нэрт монголч эрдэмтэн, профессор Лидия Скородумова тэмдэглээд «Оросын нийслэлд монгол судлаачдыг гурван дээд сургуульд бэлтгэдэг юм. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн олон тооны тэнхимд  монголын бүлэг таван жилд нэг удаа, монгол хэлний  маш сайн мэдлэгтэй төгсдөг. Эдгээр нь Оросын ГХЯ-ны боловсон хүчнүүд юм. Монгол судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг хамгийн гол дээд сургууль бол мэдээж хэрэг, Москвагийн их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн орнуудын дээд сургууль юм. Жил бүр  тус сургуулийн нийгэм-эдийн засаг, хэл шинжлэл болон түүхийн ангиудад монгол хэлний ангийг бүрдүүлдэг юм.  Эдгээр хүүхдүүд авъяалсаг,  монгол хэл судлах асар их сонирхолтой, урам зоригтой, энэ бол их чухал зүйл юм шүү» гэлээ.

Лидия Скородумова профессорын үзэж байгаагаар, одоо Санкт-Петербургийн монгол судлалын сургууль хөгжилийн үедээ  байна. Энэ хот бол эх орны монгол судлалын  төв юм. Оросын ШУА- ийн Петербург дэхь Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн оросын хамгийн гол архивт монголын ард түмний тухай, олон чухал баримт бичгүүд хадгалагддаг юм.Ийм баримт бичгүүд гурван мянга орчим байдаг аж. Түүнчлэн 8 мянга гаруй монгол гар бичмэл болон модны бар бичиг байдаг юм. Монголын гар бичмэлүүд нь  1818 онд  Санкт-Петербургийн ШУА-ийн Азийн музейн анхны үзмэрүүд болсон бөгөөд одоогийн нэрээр  Дорно-дахины гар бичмэлийн хүрээлэн юм. Энэ эрдэм-шинжилгээний төвийн  Төв Азийн салбарын ажилтнуудын ихэнхэ нь Санкт-Петербургийн их сургуулийн Дорно-дахины факультетын түвд судлал болон монгол судлалын тэнхимийг төгссөн юм.

Өөр нэг сургууль бол Оросын Хүмүүнлэгийн их сургууль юм. Чухамхүү энэ сургуульд монгол хэл, уран зохиолыг Лидия Скородумова заадаг юм. Сургуульд факультетын статустай  Эртний болон дорно-дахины соёлын институтын хэсэг ажилладаг юм. 6 жилийн өмнө Лидия Скородумова болон хэл-шинжлэлийн ухааны доктор, профессор  Анна Цендина хоёр тус  дээд сургуулийн дэргэд монгол, түвд хэлний салбар байгуулсан юм.  Анхны төгсөлт 2012 оны зун болно. Монгол судлалын хүчирхэг сургуулиуд нь Москва, Санкт-Петербургт төдийгүй өөр олон газар байдаг юм гэж Лидия Скородумова үргэлжлүүлэн ярьж байна.    

«Москва, Санкт-Петербургээс гадна монгол судлалын хүчирхэг сургууль Улаан-Үдэд байдаг юм. Буриадын нийслэлд Сибирийн  ШУА-ийн Монгол, буддын шашин, түвд судлалын  салбар ажилладаг юм. Тэрхүү  салбарыг Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Борис Базаров тэгүүлдэг юм.  Тэр оросын монголч эрдэмтдийн нийгэмлэгийн тэргүүн юм. ХХ  зууны эхэн үеэс үйл ажиллагаагаа явуулж байгаа  Эрхүү хотын монгол судлаачдыг бэлтгэх төвийг дурьдахгүй өнгөрч болохгүй юм. Монголын судлагаа болон монгол судлалын  мэргэжилтнүүдийг бэлтгэх ажил Халимагийн  нийслэл Элст хотод, Өвөр байгалийн хязгаарын нийслэл – Чита хотод  байдаг юм» гэж Л.Скородумова хэллээ.

Оросын монгол судлаачдыг сайхан ирээдүй хүлээж байгаа гэж Лидия Скорродумова ярьж байна.  Сүүлийн жилүүдэд олон авъяаслаг сайхан залуучууд  энэхүү мэргэжилд суралцахаар ирж байна. Харин залуу хүмүүст улиг болсон судалгаа шинжилгээ бус, шинэ үзэл бодол,  үнэлэлт дүгнэлт юунаас чухал юм.