Орос улсын нэрт кинонайруулагч Александр Сокуров Япон улсын хамгийн нэр хүндтэй шагнал болох   “Наран ургах орны одон. Дийзтэй алтан туяа” шагналыг хүртэв. Шагнал гардуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа Санкт – Петербург хотын Япон улсын Ерөнхий консулын газар боллоо. Ерөнхий консул Итиро Кавабата  зочдыг хүндэтгэн хэлсэн үгэндээ : Сокуровын кинонууд япончуудад хоёр орны харилцан ойлголтыг гүнзгийрүүлэхэд  нилээд хувь нэмрээ оруулсан  гэж цохон тэмдэглэв.  Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн цааш хэлэхдээ  “японд агуу их сэтгэлтэй “ тэрээр тус улсад арав гаруй удаа ирсэн гэв. Түүнчлэн Сокуров өнгөрсөн гуравдугаар сард тус улсад болсон   байгалийн сүйрэлд нэрвэгдэгсдэд зориулан  буяны тоглолт хийсэн юм.