АНУ Өмнөд Солонгосын Агаарын зэвсэгт хүчинд /АЗХ/ зориулан радиолокацын илрүүлэлт болон удирдлагын АВАКС онгоцыг хоёрдахь  удаагаа нийлүүлэв.  Энэ тухай өмнөд-солонгосын батлан хамгаалахын төрийн нийлүүлэлтийн хөтөлбөрүүдийн агентлаг /DAPA/  мэдээлжээ. Нийлүүлэлтүүд нь 2006 онд АНУ-тай байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд америкийн ДРЛО Е-737 маркийн дөрвөн  онгоцны нийт   үнэ 1,6 тэр бум доллар юм. Өмнөд Солонгос улсад зохиогдосон уралдааны дүнд тэд “Peace Eye” гэж нэрлэгдэх болжээ. Анхны онгоц өнгөрсөн наймдугаар сард ирж, есдүгээр сард өмнөд-солонгосын АЦХ-ний зэвсэглэлд нийлүүлэгджээ. Радиолокацын АВАКС төхөөрөмж болон  хоёр дахь онгоцны цахим бүтцийн бусад эд ангиудыг “Кореа Эйрспэйс Индустриес” /KAI/ компани америкийн сансрын нислэгийн “Боинг”  концерны  хяналтан дор үйлдвэрлэжээ.  Е -737 “Боинг” онгоцнууд  нь  нэгэн зэрэг 1000 агаарын болон хуурай газрын байг  илрүүлэх болон дагах чадвартай юм.