Орос улсын ерөнхий сайд Путин 12-р сарын 15-ны пүрэв гаригт уламжлал ёсоор  иргэдтэй “шууд утасаар” холбогдоно. Засгийн газрын тэргүүн телевизийн болон радиогийн шууд эфирээр москвагийн цагаар 12:00  оросын иргэдийн асуултанд хариулж эхэлнэ. “Владимир Путинтэй яриа.Үргэлжлэл” тусгай хөтөлбөр юм. Үргэлжлэл нь холбооны улсын  “Россия 1”, “Россия 24” телевизийн сувгуудаар болон “Маяк”, “Вести FM” болон “Радио Москва” радио станцуудын эфирээр нэвтэрнэ. Хөтөлбөрийн үеэр оросын нилээд олон хотуудын иргэдтэй шууд холбогдох юм.

В.Путинд тавих асуултуудыг уламжлал ёсоор мэдээлэл боловсруулах  нэгдсэн төв хэрэгжүүлнэ. Түүний ажил 12-р сарын 13-ны  00:00 цагаас эхлэж шууд нэвтрүүлэг дуустал ажлаа  үргэлжлүүлэх юм.  Дуудлагын төв рүү ирсэн, сайтанд нийтлэгдсэн асуултуудын хамгийн сонирхолтой болон илүү тулгамдсан асуудлуудыг Путинд тавих юм.

Интернетээр тавьсан асуултуудыг тус  Хөтөлбөрийн www.moscva-putinu.ru сайт юм уу эсвэл москва-путину.рф сайтны “Асуулт тавих” хэсэгт тавьж болно.