Москва, Парисын хооронд зорчигч тээврийн галт тэрэг шууд зорчдог боллоо. Оросын нийслэлийн Белорусийн галт тэрэгний буудлаас өнөөдөр энэ галт тэрэг нэг ч хоосон суудалгүйгээр анхны аяндаа гарлаа. Цагт 200 километр хурдлаж чадах “Москва-Берлин-Парис” чиглэлийн галт тэрэгний замыг Орос,Белорус, Польш, Герман, Франц улсуудын нутаг дэвсгэр дээгүүр тавьсан юм. Гадаад хэл сайн мэдэх ёстой үйлчлэгчдийг бэлтгэх ажилд онцгой анхаарал хандуулсан байна. 2007 оноос эхлээд Москва, Парисын хооронд шууд явдаг ганцхан вагон л байсан юм. Энэ галт тэрэг өвлийн цагт долоо хоногт 3 удаа зуны цагт 5 удаа явах юм байна.