Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ОУ-ыг тэтгэвэрийн насыг нэмэгдүүлэхийг санал болгож байна. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Анхель Гурриагийн Москвад танилцуулсан илтгэлд ийм “санал хүсэлтийг” илэрхийлсэн байна. ОУ-д эрэгтэй хүн 60 настай, эмэгтэй хүн 55-тай тэтгэвэрт гарч байхад тус байгууллагад нэгдсэн ихэнх улсуудад тэтгэвэрийн нас эрэгтэй эмэгтэй хүмүүст адилхан 65 байна гэж тус баримт бичигт дурдсан байна.