Өнөөдөр нээгдсэн орон нутгийн сонгуульд Сирийн иргэд маш идэвхитэй оролцож байна. Тус улсад 10000 сонгуулийн хэсэг нээгдээд байна. Сонгох эрхтэй 15 сая хүн 1300 орон нутгийн зөвлөлийн удирдагчдыг сонгох ёстой юм. Олон сонгуулийн хэсэг дээр дараалал үүссэн байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлж байна. Тус улсын зарим нэг нутгуудад санал хураах өдөр ч сөрөг хүчнийхэн сирийн аюулгүй байдлын хүчтэй мөргөлдсөөр байна гэж ажиглагчид мэдээлж байна.