Дэлхийн газрын зураг дээрээс 20 жилийн өмнө хэт их гүрэн ЗХУ алга болсон билээ. Хүйтэн дайн дуусснаас хойш хүчээ авсан дотоод учир шалтгаанаас болж зөвлөлтийн систем гүнзгий хямралд орсон учраас төгсгөл болох нь тодорхой байсан гэж шинжээчид үзэж байна. ЗХУ нь өөрийн бүх институтээрээ зөвхөн цэрэг улс төрийн сөргөлдөөнд л тохирч байсан болохоос олон туйлт интеграцчлагдсан дэлхий дахинд энх тайвнаар зэрэгцэн оршиход огт тохирохгүй байсан юм. Бүслэлтийг авмагц л цайз өөрөө нуран унасан билээ.

Дэлхий дахинд 1960-аад онд цөмийн дайн эхлэж болох байсан Карибын хямралаас авахуулаад хурц хурц хямралууд гарч байлаа. Харин 90-н оны эхэн хүртэл харьцангуй тогтвортой байсан юм. Өөрсдийнхөө эвсэл болгоны толгой нь болж байсан ЗХУ, АНУ гэсэн хоёр туйлын хяналтад бүх зүйл байсан билээ. Дараа нь энэ систем алга болсон юм. Үнэхээр л ЗХУ улс үгүй болсны дараа л даяарчлал  бий  болж болох байсан юм. ЗХУ үгүй болсны үр дүн бол даяарчлал юм. Урьд нь туулах аргагүй байсан хил хязгаар байхгүй болж эдийн засаг, улс төр, мэдээлэлийн нэгдсэн орон зай бий болсон юм. Дэлхий үнэхээр хүчтэй цочирол авсан ба хөдөлгөөнд орж эхэлсэн юм.

“ОУ даяарчлалын бодлогод” сэтгүүлийн ерөнхий редактор Федор Лукьянов “Оросын дуу хоолой” радиод ярилцлага өгөхдөө одоо шилжилтийн үе ид явагдаж байна гэж хэлээд: «Бүх түвшинд хагарал гарч, урьдын бүх институтууд нь доройтсон учраас шилжилт болж байгаа юм. НҮБ, НАТО, ОУВС, ЕХ бүгд л шилжилтийн үед байна. Бид зөвхөн уналтыг харж байна. Энэ бүхний оронд чухам юу ирэхийг одоо хэн ч тааж чадахгүй»  гэлээ.

Евразийн орон зай 20 жилийн турш дахин бүтэцжүүлэх үндсэн өөрчлөлтөд өртснөөс болж хөдөлгөөний тодорхой чиглэлийн ойлголт байхгүй, тодорхой бус байдал бий болсон юм. Хуучин ЗХУ-ын  буурин дээр 15 тусгаар улс бий боллоо. Дараа нь Югослав, Чехословак улсууд таран бутарлаа.Хүлээн зөвшөөрөгдөөгүй олон улсууд бий боллоо. Цус урсахгүй хагарал бутрал байсангүй. Зөвхөн хуучин зөвлөлтийн орон зайд гэхэд л Уулын Карабах, Днепр хавийн нутаг, Тажикистан, Хойд Кавказ, Чеченийн дайнуудыг дурдахад хангалттай бизээ.

ЗХУ-ын талаас дэмжлэггүй болсон зөвлөлтийн эвслийн орнууд ЕХ болон НАТО эвсэлд элсэх хөрс нь аажмаар бэлэн болж байлаа. ЭЗХАБ-ын гишүүн орнууд чиг хандлагаа өөрчилсөн явдал Барууныханд асар өргөн хүрээгээр өргөжих боломжийг нээж өглөө. Эдгээр орнууд барууны эвслийн нэгэн хэсэг болсондоо хөөрхий. Энэ үйл явц америкийн оролцоог улам нэмэгдүүлсэн юм.Түүхийн тавцангаас ЗХУ алга болсноос хойш дэлхийн хөгжлийн хоёр дахь том төв нь Хятад улс болж байна.

Одоогоос 15-20 жилийн дараа БНХАУ, ЗХУ шиг л нөлөөтэй болно гэж Федор Лукьянов үзэж байна. Үүний зэрэгцээ Хятад улсад ямар нэгэн эвсэлд нэгдэх шаардлагагүй, өөрөө болно. Хятад улс хэн нэгэнд аюул учруулна гэж үзэх нь хэтрүүлэгэ болно гэж Лукьянов үзэж байна. Эрсдэл гаргаж болох эх үүсгэвэр нь тодорхой юм. Жишээ нь,Бээжин өөрийнхөө стратегийн ашиг сонирхолын бүс гэж зарлаад байгаа Өмнөд Хятадын тэнгис дэх хурцадмал байдал. АНУ болон түүний холбоотнууд Филлипин, Сингапур, Япон улсууд үүнд илт дургүйцэж байна.

Харин ОУ-ын хувьд 20 жилийн хугацаанд үнэхээр хүнд замыг тууллаа. Хэрвээ ОУ-ын туулж өнгөрүүлснийг тооцох юм бол түүний “дээд лигид” гарч ирсэн нь үнэхээр гайхамшигтай юм гэж Федор Лукьянов ярьж байна. «2000 оны дунд үе гэхэд ОУ даярчлалын хэмжээнд гол тоглогчдын нэг болно гэдэгт хэн ч итгэхгүй байсан. Барууныхан ОУ-ын тухай “бид тэднийг гүйцээгээд яах вэ дээ” гэсэн ойлголттой л байсан юм. Харин ойрын 30 жилд ОУ-ыг тооцох шаардлагагүй гэж үзэж байлаа. ОУ-ыг бүгдээрээ үл тоож байсан 1998 оны их уналтын доод цэгээс дэлхийн үйл хэрэгт хүчтэй оролцож эхлэх хүртэл 7-8 жил л өнгөрсөн шүү дээ» гэж Федор Лукьянов хэллээ.

ОУ-ын эдийн засаг өсөхийн хирээр түүний улс төрийн боломж улам нэмэгдэх болно. Одоо ОУ, дэлхийн нөхцөл байдалд нөлөөлж байгаа ШХАБ, БРИКС зэрэг нэгдлүүдэд багтаад байна. БРИКС гэхэд дэлхийн санхүүгийн байгууллага болон “Их хорийн” үйл ажиллагаанд зохих нөлөө үзүүлж байна. Дэлхийн хүчний тэнцвэрийг дэмжих, тогтвортой байдлыг хадгалах нь одоо ОУ-ын хувьд хамгийн чухал зорилт болоод байна. ЗХУ задарсны дараа дэлхий дахин тэр дундаа ОУ тэс ондоо болсон шүү дээ.