Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев 12-р сарын 10-ны бямба гаригт оросын хотуудад хийсэн цуглануудыг тайлбарлав. Сөрөг хүчин парламентын сонгуульд маш олон зөрчил гарсан хэмээн үзсэн олон мянган хүнийг гудамжуудад гаргав. Эсэргүүцлийн цуглаан жагсаалын явцад дэвшүүлсэн үзэл санааг зөвшөөрөхгүй байна гэж Дмитрий Медведев Facebook олон нийттэй харилцах сүлжээний хуудсандаа мэдэгдээд зөрчлийн тухай бүх мэдээллийг шалгахыг даалгав.

 Улс төр судлаачид оросын эрх баригчид сөрөг хүчний эсэргүүцлийн цуглаан жагсаалыг хэрхэн тайлбарлахыг бараг нэг хоног хүлээв. Дмитрий Медведев цуглаан жагсаалыг зохион байгуулсан сөрөг хүчинтэй адилхан арга барилыг санаа бодлоо илэрхийлэхэд сонгож авсан нь тэмдэглүүштэй. Оросын ерөнхийлөгч өчигдөр орой Fasebook сүлжээний албан ёсны хуудсандаа санаа бодлоо илэрхийлэв. «Ундсэн хуульд заасан ёсоор ОХУ-ын иргэд  чөлөөтэй үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Хүмүүс байр сууриа илэрхийлэх эрхтэй. Юм бүхэн хуулийн хүрээнд явагдсан нь  сайн байна. Цуглаан жагсаал дээр дэвшүүлсэн уриа лоозон ба мэдэгдлүүдийг зөвшөөрөхгүй байна. Гэсэн ч сонгуулийн тухай хууль тогтоомжид хамаатай сонгуулийн хэсгүүдээс ирүүлсэн бүх мэдээллийг хянан шалгах даалгавар өгсөн» гэж товчхон мэдээлэлд нь өгүүлсэн байна.

Ерөнхийлөгчийн үзэл санааг 10 мянга гаруй хүн тайлбарлаад байна. Медведев хэт тэсвэр тэвчээртэй хандсан гэж олонхи нь үзжээ. Харин ерөнхийлөгчийн хариу ийм л байх ёстой гэж улс төр судлаач Григорий Трофимчук үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Энэ нь хэвийн хандлага юм. Бүх зөрчлийг мөрдөн байцаах хэрэгтэй. Дохио бүрийг тодорхой шалгах хэрэгтэй. Энэ нь сөрөг хүчний шаардлагыг сонссон гэсэн үг биш. Энэ нь систем сонгуулийн өмнө ч сонгулиас хойш ч ажиллах ёстой гэсэн үг. Бид улс орон, иргэний нийгмийн хувьд дохио бүрийг шалгаж, ямар нэг зөрчил ямар учраас гарсаныг тодорхойлсон мэдээлэл нийгэмд олгох хөгжлийнхөө үед ойртсон юм. Миний бодоход Сонгуулийн төв комисс мөн замаар явж байна» гэв.

Улс төрч, улс төр судлаач, сэтгүүлчид болон интернет хэрэглэгчид Дмитрий Медведевийн мэдэгдлийн нууц агуулгыг даруй эрэж эхэллээ. Бүх зөрчлийг шалгана гэсэн нь сөрөг хүчний шаардлагыг анхаарсан хэрэг бол уу? Медведевийн мэдэгдэл дараахь агуулгатай байна гэж Улс төрийн тухайн байдлын төвийн  магадлан шинжлэх газрын шинжээч Дмитрий Абзалов хэлээд «Сонгууль ерөнхийдөө ил тод явагдсан. Зөрчилтэй холбоотой бүх асуудлыг хууль ёсоор шүүхээр шийдвэрлэх ёстой. Медведевийн гол үзэл санааны тухайд гэвэл эрх баригчид хувьсгалт донсолгоогүйгээр өөрчлөлт гаргахад бэлэн байна. Үнэн чанартаа улс төрийн элит ба улс төрийн системийг буурьтай шинэтгэх тухай өгүүлсэн» гэв.

Facebook олон нийттэй харилцах сүлжээн дэх Дмитрий Медведевийн мэдэгдэл одоогоор улс орны дээд удирдлагаас Орос даяар явагдсан сүүлийн арван жилд хамгийн томд орох эсэргүүцлийн арга хэмжээнүүдэд  албан ёсоор өгсөн ганц хариу билээ. Харин «Нэгдсэн Орос улс» эрх баригч нам  серөг хүчинд  хариу өгч, Москвагийн Кремлийн ханын дэргэдэх өнөөдөр Манежная талбайд Дмитрий Медведев, Владимир Путин нарын талыг баримталж буй  30 мянга орчим  хүнийг гаргах төлөвлөгөөтэй байна.