Итгэлтэй  үнэнч нохойн ойр тойрны гайхамшигт үйл явдал Зуун Сибирийн хойд Якутск хотын оршин суугчдын зүрх сэтгэлийг догдлуулав. Үнэнч нохой 50 хэм хүйтэнд осгосон нөхөрөө дулаацуулж амьдруулахыг хэд хэдэн өдөр оролдсоор байв. Түүнийг зайлуулж холдуулах гэсэн бүх оролдлого үр дүнд хүрсэнгүй. Үхсэн нохойг эндээс өөр газарт шилжүүлж дарснаас хойш ч тэр явахгүй байна.

Якутск хотын оршин суугчид хахир хүйтэнд осгосон «найзаа» өдөр шөнөгүй манаж байсан нохойг Хатико гэжээ. Японд ажил дээрээ зүрхний шигдээсээс болж нас барсан эзнээ төмөр замын өртөөнд бүр 9 жил хүлээсэн нохой Хатико гэдэг  нэртэй байжээ.

Якутын нисэх онгоцны буудлын зорчигчид үнэнч нохойг   анзаарчээ. Нохой нисэх онгоцны буудлаас холгүй орших,урьд хоёулаа манаж байсан гараашийн дэргэд үхсэн «найзынхаа» дэргэд өдөр шөнөгүй байсан юм. Нохойг ямар нэг этгээд хордуулж алсан байх гэж экологчид үзэж байна.

 Хатико осгож үхнэ гэж орон нутгийн байгаль орчин хамгаалагчид үзэж, өөр дулаан газарт шилжүүлэхийг удаа дараа оролдсон ч нохой явсангүй. Харин Якутск хотын Ан амьтныг хамгаалах сангийн төлөөлөгчид  Хатико нохойг  тусгаарлалж амжив.Гэвч тэр төмөр сараалжийг эвдэн зугтаж, үхсэн нохой байсан газарт буцсан байна. Одоо тэр хүмүүсээс эмээж  өөртөө ойртуулахгүй байна.

«Нохой үнэхээр ухаантай амьтан.Тэр эзэндээ дасч, хайртай болдог.Их физиологич Иван Павлов  «юм бүхэн төрөлх зөн авъяаст үндэслэж байна» гэж урьд буруу үзэж байснаа хүлээн зөвшөөрснийг   нохой сургагч Александр Смирнов  тэмдэглээд  «Нохой бэзэнээ юм уу, өөр амьтаныг удаан хүлээж мэднэ. Энэ нь зөн, төрөлх авъяас бишээ. Нохой хүний нэгэн адил сэтгэл зүрхтэй амьтан юм. Тэр бас өөрийн хүсэл, оюунтай. Нохой үзэн ядаж эсвэл хайрлаж мэднэ. Энэ нь зүй ёсны хэрэг юм. Гэвч нохой хүнд буюу өөр нохойд ийм үнэнч байх нь ховор тохиолдол» гэлээ.

«Цаг хугацаа бүгдийг эмнэнэ» гэдэг оросын зүйр үг үнэнч Хатико нохойд таарах эсэхийг хэн мэдэх вэ. Одоогоор Якутск хотын оршин суугчид түүнд аль болохоор туслаж, тэжээж, дулаан хэвтэр олгожээ.