ОУ-ын баруун Сибирийн Тюмень хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд “Мөсөн цоорхойд сэлэх хамгийн олон үндэстний сэлэлт” ажиллагааны үеэр тэсгим хүйтэн усанд сэлэх оросын дээд амжилтыг тогтоолоо. Тюмень хотын оршин суугч 56 минутад 2,1 километр зайд сэлсэн байна.  Өвлийн усанд сэлэлтийн уралдаан болон биеэ чийрэгжүүлэх мужийн холбооны дарга Сергей Сидоров өнөөдөр “Интерфакс” агентлагт энэ тухай мэдээлсэн байна. Тэсгим хүйтэн усанд ямарч “морж” ийм зайг зөвхөн ОУ-д биш дэлхийд туулж байгаагүй гэж тэр хэлсэн байна. Тюменийн энэ аврага сэлэгчийн дээд амжилтыг шинжээчид тэмдэглэн авсан бөгөөд ойрын үед энэ амжилтыг ОУ-ын дээд амжилтын номд бүртгэх юм байна. Энэ өдөр Тюменьд хасах 10 хэмийн хүйтэн байжээ. “Мөсөн цоорхойд сэлэх хамгийн олон үндэстний сэлэлт” ажиллагаанд оросын 10-аад хотоос ирсэн 100 гаруй “морж” оролцсон байна.