Хүнсний бүтээгдхүүний дэлхийн үнэ 5 сарын турш унаж байна. НҮБ-ын Хүнсний байгууллагын 12-р сард нийтлэгдсэн илтгэлээс үүнийг үзэж болно. Даяарчлалын зах зээл дээр оросын үр тариа эргэж ирсэн нь үнэ хөөрөгдөх явцыг бууруулахад чухал нөлөө үзүүллээ.

ОУ болон Ази тивийн зарим нэг улсуудад 2011 онд үр тарианы ургац сайн байсан явдал, өнгөрсөн оны 11-р сартай харьцуулахад хүнсний бүтээгдхүүний үнийг 1%-иар бууруулах боломжийг нээж 2012 оныг өөдрөг ирээдүйтэй болгож байна гэж Хүнсний байгууллагын илтгэлд өгүүлсэн байна.

Үр тариа бол дэлхийн хүнсний бүтээгдхүүний сагсны үндсэн хэсэг нь болдог юм гэж Эдийн засгийн шинжээчдын бүлгийн шинжээч Мария Катаранова хэлээд «Үр тариа бол үндсэн бүтээгдхүүн бөгөөд түүнээс бусад хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэгчид чиг баримжаа авдаг юм. Үүнээс гадна үр тариа хэрэглэгчийн сагсны үндсэн бүрдүүлэгч болдог ба бусад салбар тэр тусмаа мал аж ахуйн салбарын түүхий эд болдог билээ» гэв.

Үнэ унах хандлага байгаа ч гэлээ үр тариа өөрөө үнэтэй бараа хэвээрээ байна. Сүүлчийн дэлхийн үнийн хөөрөгдөл нь өнгөрсөн жилийн ган гачигаас болж ургац алдсан явдлаас улбаатай юм. Дотоод зах зээлээ “элгээр нь хэвтүүлэхгүйн” тулд ОУ өнгөрсөн жил үр тарианы экспортод хориг тавихаас өөр аргагүй болсон юм. Үүний үр дүнд хэн ч өлсөөгүй боловч дэлхийд үр тарианы хомсдол мэдрэгдэж байсан.

Энэ зун ОУ экспортын хоригоо цуцалсан тул хэрэглэгчид цээж дүүрэн амьсгалж эхэлсэн юм. ОУ-ын Үр тарианы холбооны дэд ерөнхийлөгч Александр Корбут ярихдаа: «Энэ зах зээлд бид эргэж ирсэн явдал үнэхээр хүчирхэг хүчин зүйл болсон юм. Нийлүүлэгчдын талаас хэрэглэгчидэд үзүүлж байсан дарамт байхгүй болж өрсөлдөөний арай илүү орчин бүрэлдсэн юм. Учир нь ОУ дэлхийн үр тарианы зах зээл дээр том, бүр том тоглогч юм. Одоо ОУ, ер нь хар далайн гурвал Орос, Украин, Казахстан улсуудад дэлхийн улаан буудайн худалдааны 20% нь ногдож байна» гэлээ.

Санал болгож байгаа үр тариа өсөж байгаа ч гэсэн үр тарианы хэрэглээ улам өссөөр байна. Ноднин жил мал аж ахуй эрхлэгчид малаа эрдэнэ шишээр тэжээхээс өөр аргагүй болсон байна. Харин тэд одоо хямдарсан улаан буудайгаар сав суулгаа дүүргэж эхлээд байна. 2012 онд ОУ болон бусад улсуудад ургац сайн байна гэсэн таамаглал байгаа ч гэсэн дэлхийн зах зээл дээр үр тарианы илүүдэл болохгүй гэж шинжээчид үзэж байна. Ийм учраас түүний үнэ навс унана гэж хүлээх хэрэггүй бизээ.