Вашингтон Сөүл хоёр Пхеньянийн эсрэг вакуумын бөмбөг бэлтгэж байна. Нисэх онгоцны жолоодох 150 бөмбөг худалдан авах тухай хэлэлцээр АНУ-тай 11-р сард байгуулсан тухай «Кориа таймс» сонин мэдээллээ. Эдгээр бөмбөгийг 2013 онд Өмнөд Солонгост нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Ийм зэвсгийг Солонгосын хойгт шинэ дайн дэгдээх тохиолдолд зориулжээ. Бөмбөг БНАСАУ-ын нутаг дэвсгэрт  пуужин, сөнөөгч нисэх онгоц хөөргөх газар дорхи тавцан болон умард солонгосын удирдагчдын хоргодох байрыг устгах зорилготой гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалах зэвсэг хэрэгсэл худалдан авах хөтөлбөрийн удирдах газрын төлөөлөгч мэдээллээ. АНУ  ийм бөмбөг Вьетнам, Афганистан, Ирак  улсуудад хэрэглэж, Ираны цөмийн барилга байгууламжуудыг устгах зорилгоор Израильд худалдсан юм. Энэ нь дан давшилтын зэвсэг билээ.

БНАСАУ-аас гаргасан аюултай  зэвсгийг Солонгосын хойгт бий болгох  шалтаг болсон гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов үзэж байна.Тэрээр хэлэхдээ «Өмнөд Солонгосын тэнгэсийн  флот, нисэх хүчин БНАСАУ-ынхаас  илүү хүчтэй байна. Өмнөд Солонгосын ПДХ хүчин умард солонгосын зенитийн зэвсгээс давуу юм. Түүнээс гадна далавчит пуужин Сөүлд байхад Пхеньянд тийм пуужин алга. Өмнөд Солонгосын цэргийн чадавхи хэтрэсэн байна. Пуужингийн технологийн хүрээнд явуулах ажиллагааг нь хязгаарлсан 1979 онд АНУ-тай байгуулсан хэлэлцээрийг Сөүл хянан үзэхийг оролдож байгаад анхаарал тавих хэрэгтэй» гэв.

Эдүгээ Өмнөд Солонгос 300 км-ээс хэтрэхгүй зайны тусгалтай баллистик пуужинтай байх эрхтэй.Гэвч тус улс баллистик пуужингийн  тусгалыг 500-1000 км хүртэл алсын зайнд нэмэгдүүлэхийг шаардаж байна. Мэдээжээр  энэхүү санаархлаа Умард Солонгосын аюул гэгчээр тайлбарлаж байна. Харин Сөүлд ийнхүү найр тавих нь байдлыг эрс даамжруулж мэднэ гэж  АНУ болгоомжилж байна. Алс хол тусгалтай пуужингууд БНАСАУ төдийгүй Хятад ба оросын Алс Дорнод дахь байд хүрч сөнөөж мэднэ.

Өмнөд Солонгосын харьцангүй залуухан цэргийн албан хаагчид энэхүү ажиллагааг шатлан өргөжүүлэхийг шаардаж байна гэж Константин Асмолов тэмдэглэн хэлээд «Одоо Өмнөд Солонгосын цэргийн албан хаагчдын дотор халаа сэлгэлгэ хийж байна. Олонхи нь солонгосын дайныг санахгүй байна. Умард Солонгосоос нэлээд давсандаа дадаж, цэргийн мөргөлдөөний хор уршгийг ухамсарлахгүй байна. Түүнээс гадна тэд баллистик пуужинтай хийх туршилт болон бетонээр хийсэн барилга байгууламжуудыг цоолож устгах бөмбөг бий болох нь БНАСАУ төдийгүй ОХУ, БНХАУ-ыг хариуд арга хэмжээ авахад хүргэхийг харгалзан үзэхгүй байна» гэв.

Байдлаас  харахад Пхеньян цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээг сэргээх асуудлаар АНУ-тай зөвлөлдөхдөө  сэдвийг хөндөх юм. Дунд зайны тусгалтай шинэ амдан сөнөөгч пуужинг энэ сарын 15-нд Сөүлд танилцуулах үйл явдал «дайран дээр нь давс хийх» хэрэг болно. Энэ пуужин умард солоногосын баллистик пуужинг 10-15 км өндөрт алдан сөнөөх зорилготой гэж  мэдээлжээ. Дунд зайны тусгалтай  пуужин Пхеньянд одоогооор алга. Ойрын үед бий болохгүй байх.

Хятад улс  ч Өмнөд Солонгосыг цэрэгжүүлэх ажиллагааг анхааралтай ажиглаж байна. Давшилтын шинэ төрлийн зэвсэг хил орчимд нь бий болсоны хариуд Бээжингээс арга хэмжээ авах нь  дамжиггүй. АНУ урьдын  адил сэтгэл түгшснээ илэрхийлж, байдлаар завшиж, бүс нутагт цэрэг-улс төрийн үр нөлөөгөө өргөжүүлэх шалтаг болгоно.Америкийн вакуумын бөмбөгийг Солонгосын хойгт бий болгох  гол зорилго үүнд оршиж байгаа бололтой.