Өмнөд Солонгос улсын Инчхон хотоос холгүй Шар тэнгист хятадын хулгайн анчдын хөлгийг саатуулах үеэр өмнөд солонгосын эргийн хамгаалалтын албаны командлагч алагдаж, нэг цэрэг шархадсан байна. Орон нутгийн ХМХ энэ тухай өнөөдөр мэдээлсэн байна. Хойд Солонгос улсын хилээ ойролцоо Шар тэнгист хятадын хулгайн анчдын хөлгийг саатуулах үеэр өнөө өглөө эрт энэ үйл явдал болжээ. Хөөцөлдөөний үеэр 41 настай капрал Ли шилний хэлтэрхийд хүнд шархдсан ба тэрээр хэдхэн цагын дараа эмнэлэгт нас баржээ. Гэдсэндээ шархадсан өөр нэг цэргийн албан хаагч одоо Инчхоны эмнэлэгт эмчлүүлж байна. Есөн далайчинтай хятадын хулгайн анчдын хөлөг онгоцыг саатуулсан гэж Өмнөд Солонгос улсын эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ.