Манай улс АНУ-д итгэхгүй байна, энэ итгэлцэл харилцан хамааралтай гэж Пакистан улсын ерөнхий сайд Юсеф Раза Гилани мэдэгдлээ. Афганистанд шаардлагатай бүхнийг тээвэрлэж байгаа НАТО-гийн тээврийн цуваанд нутаг дэвсгэрээрээ явах зөвшөөрлийг Пакистан улс хэдэн долоо хоногийн дараа л өгөх болно. Британийн Би-Би-Си телевиз радиогийн нэгдэлд Гилани ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдсэн байна.  Пакистан улсын Ерөнхийлөгч Асиф Али Зардари эрүүл мэндийн байдлаас болж огцрох гэж байгаа гэсэн цуу яриаг ерөнхий сайд няцаалаа. Тус улсын төрийн тэргүүн Дубайгаас хоёр долоо хоногийн дараа эх орондоо эргэж ирнэ гэж тэр хэлсэн байна. Зардари тэнд эмчилгээ хийлгэж байгаа юм байна. НАТО-гийн нисэх хүчин Пакистан улсын хилийн харуулын хоёр заставт цохилт өгснөөс болж 24 цэргийн албан хаагч амь насаа алдснаас хойш Пакистан, АНУ-ын харилцаа хямралд орсон юм.