Египет улсын нийслэл Каир хотын төв талбай Тахрир нь тус улсын ерөнхийлөгч асан Хосни Мубаракын дэглэмийг эсэргүүцэгчдийн цуглардаг төв болж байсан ба өнгөрсөн ням гаригаас тээврийн хэрэгсэл явж эхэлсэн байна. Гурван долоо хоногийн өмнө шинэчлэлийг удаашруулж байгаад дургүйцсэн, тус улсын цэргийн удирдлага ямарч үнээр хамгаагүй төрийн эрхэнд үлдэх гэж байгааг эсэргүүцсэн жагсагчид дахиад энэ талбай дээр гарч ирсэн юм. Ерөнхийлөгч Мубаракыг түлхэн унагааснаас хойш анх удаагаа болсон парламентын сонгуулийн хоёр дахь шат энэ долоо хоногт Египет улсад болно.