Казахстаны Байконур сансарын буудлаас ням гаригт хөөрсөн оросын “Протон-М” пуужин тээгч израилийн “AMOS-5” холбооны хиймэл дагуул, оросын “Луч-5А” дахин дамжуулагч хиймэл дагуулуудыг  зорилгот сансарын тойрог замд гаргасан байна. Энэ удаагийн хөөргөлт  “Протон-М” пуужин тээгчийн энэ жилийн 9 дэх, бүх түүхийнх нь 372 удаагийнх болжээ.

Гэрэл зураг