ОХУ-ын европын хэсгийн Тверь мужийн Калинины АЦС-д өнөөдөр ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин зочлох болно. Тверь мужийн Удомля хотын ойролцоо байрлах Калинины АЦС-ийн 4-р эрчим хүчний блокын туршилт, аж үйлдвэрийг ашиглалтад оруулах ёслолын ажиллагаанд Путин оролцоно гэж засгийн газрын хэвлэлийн алба “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Калинины АЦС нь ОУ-ын 8 бүс нутгийг цахилгаанаар хангаж байгаа тус улсын төвийн нутагт байрладаг томоохон эрчим хүч үйлдвэрлэгч юм. Тус станцийн 1,2-р эрчим хүчний блокыг 1985-1987 онуудад ашиглалтад оруулсан юм. Харин 3,4-р эрчим хүчний блокыг барих ажлыг 1991 онд зогсоосон юм. 2004 оны 12-р сард  Калинины АЦС-ийн 3-р  эрчим хүчний блокыг ажиллуулсан ба 2005 оны 12-р сард энэ блокын аж үйлдвэрийнг ашиглалтад өгсөн билээ. Калинины АЦС-ийн 4-р эрчим хүчний блокыг  ашиглалтад оруулсанаар жилд 7 тэрбум кВт/цаг эрчим хүч нэмэж үйлдвэрлэх юм. Тус станц 2010 онд 22,4 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэсэн юм.