“Оросын дуу хоолой” радио та бүхэнд хөгжмийн хөтөлбөрөө толилуулаж байна. Өнөөдөр та бүхэнд оросын эстрадын нэртэй дуучин Анита Цойгийн тухай танилцуулна.

Эвтэй сайхан хоолойн нам өнгөөр дуулж, тайзыг чадварлаг эзэмшиж,  найруулагчийн зоримог шинэ санаанууд нь дуучин эмэгтэйд алдар нэр, үзэгч олны хайр хүндэтгэл, мэргэжлийн хүмүүсийн   хүндэтгэл, шүүмжлэгчдийн үнэлэлт дүгнэлтүүдийг  авчирсан юм.Анита Цой “Сайн байна уу? гэж би чамтай мэндэлъе” гэдэг дуугаараа манай хөгжмийн хөтөлбөрийг нээж байна.   (дуу)

Солонгос гаралтай, оросын дуучин эмэгтэй маань өөрийнхөө алдарт хүрсэн замыг сарнайгаар хучигдасан байсан гэж хэлэхгүй гэнэ. Тэрээр олон удаа дуулах хүсэлтэй байгаагаа, алдар цуутай болж чадна гэдгээ дахин, дахин бусдад нотлох хэрэгтэй байв.Анитай Цой багшийн мэргэжилтэй, бас хуульч болон гоцлол дуучны мэргэжлүүдийг эзэмшижээ. Тэр  алдарт дуурийн дуучин, ЗСБНХУ ын Ардын жүжигчин Нина Дорлиакийн шавь. Гэсэн ч тэр эстрадын дуучны замыг сонгожээ.Анита Цой анх 1997 онд тайзнаа дуулж байжээ. Түүний хамгийн нэрд гарсан дуунуудын нэг “Ээж минь” дуу, дуучин эмэгтэйд маш их алдар нэр авчирсан юм.Одоо бүгдээрээ энэ дууг хамтдаа сонсоцгооё.(дуу)

Өнөөдөр Анита Цой олон улсын олон шагналуудын эзэн. Тэрээр Орос улсдаа болон гадаадын олон орнуудаар тоглолот хийдэг.  Анита Цойгийн явсан хамгийн анхны азийн орон бол Монгол улс  байсан юм. Түүний концертын хөтөлбөр орос дуунуудаас гадна монголын хөгжмийн зохиолчдын дуу байсан нь монголын үзэгч олоны таашаалд илүү нийцсэн юм.

2005 он дуучин эмэгтэйн хувьд мартагдашгүй он байсан юм. Тэрээр Япон, Хятад, Солонгос, Малайз, Тайланд, Филиппин болон Сингапурт тоглолтоо хийсэн юм. Харин дараа нь Анита Цой “Дорно зүгт” гэдэг компакт-диск гаргасан бөгөөд үзэгч олонд яг ийм нэртэй концертын шинэ хөтөлбөр толилуулсан юм. Анитай Цой “Дорно зүгт” альбомондоо орсон “Небо” /”Тэнгэр” / дуугаараа ая барьлаа.

Дорно зүгийн сэдэв түүнтэй цаашид ч хамт байна.  2010 онд Москвагийн Хөгжмийн ордонд “Дорно зүгийн зүүднүүд” нэртэй  шоу тоглолтоо хийсэн юм.  Анита Цойтой хамт энэ шоунд оросын алдартай дуурийн дуучин Любовь Казарновская оролцсон юм.

”Хувь заяа намайг дэлхийн дуурийн урлагийн алдарт од Любовь Казарновскатай учруулна гэж би зүүдлээч үгүй явлаа. Бид түүнтэй нэгэн дуурийн концерт дээр тааралдасан юм.  Тэгээд хамтдаа ямар нэгэн уран бүтээл хийх санаа төрсөн юм. Тэгсэн чинь харин би өөрөө дуурийн урлагт муугүй ойлголттой болж таарсан шүү. Бид хоёр хүчин чармайлтаа нэгтгэж, Дорно зүгээс үлээсэн хамгийн шилдэг  бүтээлүүдээс- дуурь,  бүжгийн жүжиг болон бусад жанруудыг сонгон авч шоуг хийсэн юм.  Жүжгийн цомгийг би бичлээ. Энд турандот, Чио-Чио-сан болон бусад дуурийн нэрт баатрууд бүгд оролцсон юм. Маш сонирхолтой жүжиг болсон шүү» гэж Анита Цой ярьж байна.

”Солонгос гаралтай, сэтгэл зүрхээрээ орос” дуучин эмэгтэй Анитай Цой улирч байгаа онд шинэ болон хуучин хит дууныхаа  альбомыг  гаргасан гэж ХМХ-д өгсөн ярилцлагадаа ярьжээ. Дуучин эмэгтэй тайзнаа Интернетийн  болон нийгмийн сүлжээний ертөнцийг харуулахыг хичээжээ.  Шоугаа  болон шинэ дискээ Анита Цой  “Твоя_А”/Чиний доогуур зураас “А” / гэж нэрлэжээ.Шинэ шоу тоглолт Москва болон Санкт-Петербүргэд болжээ. 2012 онд тэрхүү шоу тоглолтыг Оросын бусад хотуудад болон Америк, Япон, Хятад, Солонгос, Израильд  болон бусад орнуудад болно.  Оросын алдартай эстрадын дуучин эмэгтэй Анита Цой манай хөтөлбөрийг өөрийн шинэ шоу тоглолт болон альбомны нэртэй “Твоя_А” өндөрлөж байна.