Орос улс өнөөдөр 12-р сарын 12-нд Үндсэн хуулийн өдрөө тэмдэглэж байна. Тус улсын гол хууль одоо үйлчилж байгаа ОХУ-ын Үндсэн хуулийг 1993 онд баталсан юм. ОХУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга Валерий Зорькин, Үндсэн хуулийн өдөрт зориулж “Российская газета” сонинд нийлүүлсэн өгүүлэлдээ ОУ-ын өнөөгийн байдлыг 1993 оны байдалтай зүйрлэлээ. Парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн сөрөг хүчнийхний өргөн жагсаал 12-р сарын 10-ны бямба гаригт Москвагийн төвд болсон байна. Жагсаалыг зохион байгуулагчид 40000 хүн цуглуулж чадсан гэж мэдэгджээ. Энэ эсэргүүцлийн ажиллагаа сүүлийн жилүүдэд болсон хамгийн том жагсаал болсон байна. 12-р сарын 4-нд болсон Төрийн Думын сонгуулийн үеэр сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм байна. Москвад 1990 оны үед яг өнөөдрийнх шиг тэр үеийн ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцины талынхан болон сөрөг хүчнийхний хооронд хурц сөргөлдөөн болж байсан гэдгийг Зорькин санууллаа. Тэр үед сөрөг хүчнийхэн төр засаг Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн гэж буруутгаж байсан юм. “Тэр үеийн жагсаал цуглааны хөөрөгдөл улс орныг маш хүнд эмгэнэлтэй байдалд хүргэсэн юм. Парламентын байшингаа танкаар буудаж, хуулийг үл хүндлэх байдал бий болсон ба хуулиа дээдлэхгүйгээр ямарч ардчилал байхгүй гэж”  В.Зорькин бичсэн байна. “Өнөөдөр хуулиа урьд урьдаас илүү хамгаалах шаардлагатай байгаа” гэдэгт тэрээр итгэлтэй байна.