0Өнгөрсөн бямба гаригт Москвагийн Болотная талбай дээр сөрөг хүчний цуглаанаас хийсэн мэдэгдлийг дэмжихгүй байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. Гэхдээ ОУ-д 12-р сарын 4-нд болсон парламентын сонгуулийн үеэр зөрчил гарсан тухай бүх мэдээллийг шалгахыг ерөнхийлөгч даалгалаа. “Үндсэн хуулийн дагуу ОУ-ын иргэн бүр чөлөөтэй үг хэлэх, чөлөөтэй жагсаал цуглаан хийх эрхтэй билээ. Хүмүүс өөсдийнхөө байр суурийг илэрхийлэх эрхтэй, энэ удаа ч энэ эрхээ эдэллээ. Харин бүх зүйл хуулийн хүрээнд боллоо” гэж Медведев өөрийнхөө Facebook дэх хуудсан дээр бичсэн байна. “Энэ цуглаан дээр сонсогдсон уриа, хийсэн мэдэгдэлтэй би санал нийлэхгүй байна. Гэхдээ сонгуулийн хэсэг дээр сонгуулийн хуулийг даган мөрдөхтэй холбоотой бүх мэдээлэлийг шалгахыг би даалгасан” гэж тэрээр онцлон тэмдэглэлээ. Өнгөрсөн бямба, ням гаригуудад Москва, Санкт-Петербург болон оросын бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал цуглаан болж тэд ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн явцад гарсан зөрчлийг арилгахыг шаардсан байна. Москвагийн Болотная талбайд 25000 хүн цугларсан гэж ДХЯ мэдэгдэж байхад зохион байгуулагчид нь 40000 багагүй хүн цуглуулсан гэж мэдэгдсэн байна. Болотная талбайд болсон цуглааны төгсгөлийн баримт бичигт 5 шаардлагыг тулгасан байна. Эдгээр нь,улс төрийн хоригдлуудыг суллах / сөрөг хүчний зөвшөөрөлгүй явуулсан жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийг чөлөөлөх тухай ярьж байгаа бололтой /, Төрийн Думын сонгуулийн дүнг өөрчлөх, СЕХ-ны дарга Владимир Чуровыг огцруулах, улс төрийн бүх намуудыг бүртгэж, парламентын шинэ сонгууль явуулах зэрэг шаардлагууд юм.