Владимир Чуровыг тус байгууллагын тэргүүнээс огцруулах саналыг ОУ-ын СЕХ няцаалаа. Коммунист намаас СЕХ-нд ажиллаж байгаа гишүүн Кирилл Сердюков ингэж мэдэгдсэн байна. Тус улсын улс төрийн томоохон хүч “Нэгдсэн ОУ” нам итгэлтэй ялалт байгуулсан Төрийн Думын сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаагаа оролцогчид нь илэрхийлсэн Москвад бямба гаригт болсон сөрөг хүчний жагсаалыг тэр иш татлаа. Сонгуулийн явцад зөрчил гарсан гэж тэд үзсэн ба Чуровыг огцруулахыг шаардсан билээ. Хэд хэдэн сонгуулийн хэсэг дээр зөрчил илэрсэн боловч энэ нь санал хураалтын үр дүнд нөлөөлөөгүй гэж ажиглагчид тэмдэглэсэн байна.