Ойрын үед Москва, Бээжинтэй харилцах Вашингтоны харилцаанд шинэ цухалдуулах зүйл гарч ирэхээр зэхэж байна. Энэ нь “Шинэ Торгоны зам” нэртэй америкийн санал санаачлага юм. Энэ оны 11-р сард Стамбулд болсон Афганистан болон хөрш бусад улсуудын ГХЯ-дын сайд нарийн уулзалт дээр энэ саналыг зарласан юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны үзэж байгаагаар “Шинэ Торгоны зам” нь Афганистан улс хөрш улсуудтайгаа худалдаа эдийн засгийн харилцаагаа идэвхижүүлэхэд түлхэц болж энэ тайван бус бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх юм. Дундад Азийн улсууд болон Афганистан, Пакистан, Энэтхэг улсуудыг цахилгаан дамжуулах шугам, төмөр зам, авто машины замаар нэгдсэн дэд бүтцийн сүлжээнд холбох нь хэзээч биелэгдэхгүй зүйл гэж АНУ-ын олон шинжээчид үзэж байгаа нь үнэн юм. “Шинэ Торгоны зам”-ын зорилго нь эдийн засгийн асуудалд биш тус бүс нутагт геополитикын байдлыг дахин өөрчлөн бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Яг ийм учир шалтгаанаас болж “Шинэ Торгоны зам” санал санаачлагыг энэ бүс нутгийн хоёр гол гүрэн Орос, Хятад улсууд хүлээж аваагүй юм.

Америкийн шинэ санаачлага нь Азийн бүс нутагт АНУ-ын байр суурийг нэмэгдүүлж, эндээс Орос, Хятад улсуудыг шахах зорилготой гэж Москва, Бээжин хоёр үзэж байгаа юм. Төвийн Азийн зөвлөлтийн хуучин БН улсууд болон Орос, Хятад улсууд багтсан ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх ёстой гэсэн дүгнэлтэд Орос, Хятад улсууд хүрээд байна. Мөн тус байгууллагыг өргөжүүлэх саналыг угтан тосох хэрэгтэй байна. Эхний ээлжинд тус бүс нутгийн гол нөлөө бүхий Турк, Пакистан, Энэтхэг улсуулыг элсүүлэх хэрэгтэй байна. ОУ-ын ГХЯ болон Олон улсын харилцааны дээд сургуулиас жил бүр зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хуралд оролцохоор Москвад хүрэлцэн ирсэн Хяталын олон улсын асуудлын хүрээлэнгийн төлөөлөгчидтэй оросын шинжээчид уулзахдаа яг энэ тухай ярилцлаа. “Шинэ Торгоны зам” бүс нутгийн бүтэц байгуулах тухай америкийн номлол нь ШХАБ-ын шууд өрсөлдөгч болно гэж хэд хэдэн шинжээчид үзэж байна. Шинжээч Александр Панов ярихдаа: «ШХАБ болон Америкийн хооронд ямар нэгэн хамтын ажиллагаа болохгүй гэдэгт би гүн итгэлтэй байна. Яагаад гэвэл америкчуудын стратег одоогийн байдлаар Хятадыг тогтоон барих тал руу илүү хэлбийж байгаа. Хятад улсын сүр хүчийг бид хүлээн зөвшөөрч байна гэхдээ Хятад улс олон улсын хууль дүрмийн дагуу өөрөөр хэлвэл АНУ-ын тогтоосон дүрмийн дагуу тоглох ёстой гэж Обама шууд нээлттэй мэдэгдсэн юм. Энэ нь Хятад улсад огтхон ч таалагдахгүй байгаа юм» гэж тэр ярилаа.

Энэ нь Москвад ч таалагдахгүй байна. “Шинэ Торгоны зам”-ын тусламжтайгаар америкчууд Афганистан улсыг тогтвортой, цэцэглэн хөгжиж байгаа, аюулгүй тэр тусмаа хөрш улсуудынх нь хувьд ийм улс болгоно гэдэгт Москвад нэг их итгэхгүй байгаа юм. Афганистанаас цэргээ гаргах үедээ цэргийн техник, зэвсгийг тус бүс нутгийн улсуудад дамжуулах тухай АНУ-ын нээлттэй тунхаглал сэтгэл түгшээхгүй байхын аргагүй гэж Александр Панов ярьж байна. АНУ энэ бүс нутгийн гүрэн улс биш юм. Төв азийн орнуудыг зэвсэглэх тухай АНУ-ын шийдвэр нь маш олон асуудал төрүүлж байгаа юм. Энэ бол хавханд тавьсан үнэгүй бяслаг, үүний дараа америкийн цэргийн оролцоо, цэргийн бааз шууд орж ирнэ гэдгийг санахал илүүдэхгүй бизээ. Зэр зэвсэг зүгээр л өөрөө хүрээд ирнэ гэж бодоод хэрэгүй, түүнийг зааж сургах сургагчид, цаашилбал бүс нутгийн гол бүтэц болох ШХАБ-ын гишүүн орнуудын цэргийн бүтэцүүдэд жинхэнэ нэвтрүүлэх шиг л болно гэсэн үг. АНУ, Хятад улс хоёр бол зөвхөн түншүүд ч биш жинхэнэ өрсөлдөгчид юм. АНУ Хятад улсыг Африк, Өмнөд Америкаас шахан зайлуулж, хятадын нөлөөг АНД-н бүс нутагт нэмэгдүүлэхгүй байж үнэн хэрэг дээрээ Хятадыг цэргийн баазаараа бүслэж байна гэж Бээжин ил шууд мэдэгдэж байна. Харин одоо АНУ “Шинэ Торгоны зам”-аар явахаар шийдсэн бололтой. Торго гэдэг ихээхэн гулсамтгай гэдгийг мэдмээр л юм даа.