ХМХ-ийн эхний нүүр, интернетийн ойворгон мэдээлэлүүд, гудамжны жагсаал цуглаан зэрэг нь Төрийн Думын сонгууль ОУ-д хамгийн их шуугиантай мэдээ мэдээлэл болж байгааг харуулж байна. Санал хураалт 12-р сарын 4-нд болсон ба албан ёсны дүнг 9-нд зарласан боловч сэтгэл хөдлөл намжихгүй л байна. Улс орны тэргүүнүүд үүнд тайван хандаж байна. Жагсаал, цуглаан бол ардчилалын илрэл гэж Д.Медведев хэлсэн байна. СЕХ төгсгөлийн дүнг баасан гаригт зарласан ба 49%-ийн санал хураасан “Нэгдсэн ОУ” нам, 19%-тай ОХУКН, 13%-тай “Шудрага Орос орон”, 12%-тай ЛАН зэрэг 4 нам парламентыг бүрдүүлэх боллоо. “Яблоко”, “Правое дело”, “Оросын эх орончид” зэрэг 3 нам 7%-ийн босгыг давж чадсангүй.Сонгуулийн өмнө хийсэн нийгэмийн санал бодол судлаачдын дүн ч иймэрхүү байсан юм. Харин сонгуулийн хэсгүүдийг хаасны дараа шүүмжлэл эхэлсэн юм. Сөрөг хүчнийхэн сонгуулийн явцад зөрчил гарсан гэж үзэн Москва болон бусад хотуудад жагсаал цуглаан хийлээ. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев энэ ажиллагааны талаарх өөрийнхөө байр суурийг пүрэв гаригт илэрхийллээ. Урам нь хугарсан хүмүүс ч байгаа л байх, төөрөлдсөн хүмүүс ч байгаа л байх. Жагсаал, цуглаан бол ардчилалын илрэл. Хамгийн гол нь энэ ажиллагаа оросын хууль тогтоомжийн дагуу л явагдах ёстой гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Тэгэхдээ хүмүүс өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой байх ёстой гэж тэр хэллээ.

Зарим нэгэн сонгуулийн хэсэг дээр санал тоолохдоо гуйвуулсан гэсэн мэдэгдэл сөрөг хүчний талаас сонсогдож байна. Хэрвээ энэ фактууд үнэхээр үнэн байх юм бол хамгийн нарийн аргаар мөрдөгдөх болно гэж Д.Медведев мэдэгдлээ. Гадаад орнуудад оросын сонгуулийн талаарх санал бодол өөр өөр байна. Хэн нэгэн сонгуулийг сайн зохион байгуулсан байна гэж магтсан байна. Харин америкийн Төрийн департаментийн дарга Хиллари Клинтон оросын сонгуулийг “чөлөөтэй, шудрага болсон” гэж үзэхгүй байна гэж мэдэгдсэн байна.Төрийн департаментийн тэргүүний хэлснийг Владимир Путин ингэж тусгаж авлаа. Иймэрхүү маягын мэдэгдэл нь ОУ дахь “барууны талыг” баримтлагч хүчний эсэргүүцлийн ажиллагаанд нэг ёсны дохио болж байгаа юм гэж ерөнхий сайд тайлбарлалаа. Тэгэхдээ жагсаал цуглаан явуулах нь ард иргэдийн үндсэн хуульт эрх бөгөөд сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэж тэр ярьж байна.Хэрвээ хүмүүс хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бол тэдэнд өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлэхн боломж олгох хэрэгтэй. Иргэний энэ эрхийг хязгаарлах эрх бидэнд байхгүй. Хэрвээ хэн нэгэн хууль зөрчиж байх юм бол төр засгийн болон хууль хамгаалах байгууллагууд хуулийн хэрэгсэлээр түүнийг даган мөрдөхийг шаардах ёстой. Зохион байгуулагчдын зарим хэсэг нь өөрийн улс төрийн өчүүхэн ашиг сонирхолын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг ч бид ойлгож байгаа гэж тэр хэллээ.

Жагсаалыг зохион байгуулагчид 12-р сарын 10-нд өөр нэг ажиллагаа явуулахаар нийслэлийн засаг захиргаанаас зөвшөөрөл авсан юм. Москвагийн нэгэн төв талбайд болсон энэ жагсаал хамгийн сүрт жагсаал болох ёстой байлаа. ДХЯ-ны мэдээгээр 25 мянга орчим хүн цугласан байна. Харин зохион байгуулагчид 60 мянга гэж тоолжээ. Санаачлагчдын талаас ч, хууль сахиулагчдын талаас ч жагсаалыг сайн зохион байгуулсныг тэмдэглэх хэрэгтэй. Энэ өдөр ямар нэгэн онцгой үйл явдал болоогүй.Харин телевизийн нэвтрүүлгээр хачин сонин алдаа гарлаа. “Москвад сөрөг хүчнийхний жагсаалыг хөөн тарааж байна” гэсэн нэртэй далдуу модны дэвсгэр дээр бороохой барьсан цагдаа нарын зургыг үзүүллээ. Тэгсэн хөөрхий Афинд болсон эсэргүүцлийн жагсаалаас авсан зургийн хэсгийг үзүүлсэн байжээ. Тус телевизийн сувгийн ажилтнууд сүүлд нь “алдаа” болсон байна гэж хээв нэг мэдэгдсэн байна. “Нэгдсэн ОУ” нам илүү ч үгүй, дутуу ч үгүй авах ёстой саналаа авсан гэж сонгуулийн дараа хэлсэн үгэндээ Д.Медведев онцлон тэмдэглэсэн юм. Манай нам парламентад үнэмлэхүй ихэнх болж чадахгүй маш олон чухал асуудлаар манай намын бүлэг сөрөг хүчнийхэнтэй харилцан буулт хийхээс өөр аргагүй болно. Ийм учраас ОУ-ын улс төрийн систем улам нарийн болж байна. “Нэгдсэн ОУ” нам болон бусад намууд ард түмэнтэй шууд нүүр тулан ажиллахад сурах шаардлага тулгарч байна.