Саудын Арав улс өөрийн цөмийн зэвсэгтэй болж чадна. Хаант улсын хан хүү Турки аль-Фейсал энэ долоо хоногт ийм мэдэгдэл хийлээ. Хаант улс цэргийн цөмийн технологтой болох ёстой гэж саудын овгийн хаадын эрх баригч гишүүд нэг бус мэдэгдээд байна.Саудын Арав улс атомын "тогтоон барих хүчтэй" болох шийдвэр гаргахад, цөмийн зэвсэгтэй байх магадлалтай Израиль улс, атомын бөмбөг бүтээж болох Иран улсын аюул энэ хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Абдалла хааны дүүгийн хүү, хан хүү Турки өнөөдрийн хувьд тус улсын гадаад бодлогыг бараг тодорхойлож байгаа юм. Тэрээр Ираны эсрэг хатуу байр суурийг байнга баримтласаар ирсэн юм. Тус улс цөмийн зэвсгийн хөөцөлдөөнд ороход бэлэн байна гэж урьд нь арай ч шууд зарлахгүй байсан юм. Өөрийн гэсэн атомын "тогтоон барих хүчтэй" болж магадгүй гэсэн Эр-Риядын мэдэгдэл нь тус бүс нутагт гинжин урвал үүсгэж магадгүй гэж Нийгэм улс төрийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев үзэж байна: «Саудын Арав улсад зохих дэд бүтэц байхгүй. Ийм учраас санхүүгийн асар их нөөцтэй энэ улс атомын бөмбөг бүтээж чадах тэр улсыг хайж болох юм. Ийм дэд бүтэцтэй Египет улсыг сонгож болох нь бас нэг хувилбар байж болох юм. Энэ бол онцгой аюултай юм. Эр-Риядын шийдвэрийг Анкара анхааралтай ажиглаж байна. Хэрвээ Саудын Арав цөмийн зэвсэгтэй болохоор шийдвэл Турк улс энэ замыг сонгох болно» гэж тэр ярилаа.

Хан хүү Турки бол америк маягын бодлогыг баримтладаг хүн юм. Түүний "цөмийн сэдэлт" нь ч Вашингтонтой тохиролцсон зүйл гэж шинжээчид үзэж байна. Саудын Арав улсад цөмийн зэвсэг бий болох аюул нь Орос, Хятад улсуудтай АНУ-ын хийх хэлэлцээрийн нэг гол хөзөр болж мэдэх юм. Москва, Бээжин хоёр Тегераны эсрэг авах хориг арга хэмжээг дэмжихгүй байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Шинжээч Евсеевийн үзэж байгаагаар Вашингтон ийм шалтагаар ч хүссэн амжилтандаа хүрч чадахгүй л бол уу. Орос, Хятад улсуудад дарамт үзүүлэхийн тулд АНУ боломжтой бүх л аргыг хэрэглэж байгаа юм. Хэрвээ хоргийг чангатгахгүй бол Израиль улс Иранын цөмийн объектод цохилт өгч болзошгүй гэж хүртэл ярьж үзэж байгаа. Энэ бол үнэн чанартаа сүрдүүлэг юм. АНУ арай л өөр үнэмшилтэй хүчин зүйл олвол зүгээр сэн дээ гэж тэр ярилаа.Ойрхи Дорнодод шинэ, шинэ цөмийн гүрэн улс бий болох нь Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг булшлахад хүргэнэ. Гэрээнд гарын үсэг зурсан Иран улсыг түүнээс гаргах гэж оролдох  нь нэн аюултай юм. Тэгвэл цөмийн зэвсэгтэй гүрэн улс олон болно. "Өрсөн даалууны нуралт" шиг энэ арга бүхэнд аюултай гэдгийг санахад илүүдэхгүй бизээ!