ОХУ-ын Хойд Кавказын БН Чечень улсад цахилгаан дамжуулах шугам тасарснаас болж 17 суурин газар гэрэл цахилгаангүй болсон байна. ОХУ-ын ОБЯ-ны тус улс дахь Удирдах ерөнхий газрын хэвлэлийн алба өнөөдөр энэ тухай мэдээллээ. Ойролцоогоор 79 мянга орчим хүн гэрэлгүй хоцорсон байна. 24 сургууль, 5 хүүхдийн цэцэрлэг, 3 эмнэлэгийн байгууллага багтаж байгаа нийгмийн чухал объектууд өөрийн нөөцийн цахилгаан хангамжтай бөгөөд хэвийн ажиллаж байна гэж ОБЯ-ны мэдээнд өгүүлсэн байна.