Муаммар Каддафийн талд байлдаж байсан хүмүүст улс орны шинэ удирдлага өршөөл үзүүлнэ гэж Ливийн ШҮЗ-ийн ерөнхийлөгч зарлалаа. Триполи хотод үндэсний эв нэгдлийн бага хурлыг нээхдээ Мустафа Абдул Жалиль Ливи улс хэн бүхнийг хүлээн авахад бэлэн байна гэж мэдэгдсэн гэж Би-Би-Си мэдээллээ. Энэ бага хурлын ажилд Ливи улсын нутаг дэвсгэр дээр амьдран сууж байгаа бүх томоохон омог аймгийн төлөөлөгчид оролцож байна.