Арабын улсуудын Лигийн төлөөлөгчид ойрын үед хуралдаан хийж Сирийн байдлыг хэлэлцэх болно. Энэ уулзалт ГХЯ-ын сайд нарийн түвшинд болох юм байна. АУЛ-ийн санал болгосон энхийн санал санаачлагын протоколд Сири улс 12-р сарын 4-нд гарын үсэг зурсан юм. Тус улсын нутаг дэвсгэр дээр АУЛ-ийн ажиглагчид заавал байх ёстой гэж тус протокольд заасан юм. Сири улсын засгийн газрын эсрэг зэвсэгт мөргөлдөөн, олныг хамарсан эмх замбараагүйы байдал 3 сараас хойш үргэлжилж байна. Эсэргүүцэгчид тус улсын ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулж, шинэчлэл явуулахыг шаардаж байгаа юм.