ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев, ерөнхий сайд Владимир Путин нарийг дэмжсэн жагсаал “Орос улсын яруу алдар мандтугай!” гэсэн уриан дор өнөөдөр Москвад болно. Энэ ажиллагаа өнөөдөр 12-р сарын 12-нд Кремлийн дэргэд болох ба улс орны Үндсэн хуулийн өдөрт зориулагдах юм. Энэ жагсаалд “Нутгийнхан”, “Залуу Орос орон” зэрэг залуучуудын байгууллагын идэвхитнүүд нэгдэх юм байна. Төрийн Думын сонгуулийн дүн болон сонгуулийн үеэр луйвар хийсэн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа сөрөг хүчнийхэн өчигдөр Москвад зөвшөөрөлтэй олон мянган хүнийг хамарсан жагсаал хийсэн юм. Жагсаалд 25000-аас доошгүй хүн цугларсан байна. Тэд төрийн Думын шинэ сонгууль явуулахыг шаарджээ. ОУ-ын бусад хотуудад ч ийм жагсаал цуглаан болсон байна.