Москвагийн Болотной талбайд бямба гаригт болсон олон нийтийг хамарсан жагсаал парламентын сонгуулийн дараа ОУ-д болсон сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагааны оргил нь боллоо. Янз бүрийн үнэлгээгээр “Шудрага сонгуулийн төлөө” уриан дор Кремлийн хананы дэргэд болсон жагсаалд 25000-80000 хүн цугларсан бөгөөд тэд 12-р сарын 4-нд болсон Төрийн Думын сонгуулийн дүнг гуйвуулж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Болотной талбайд болсон жагсаалд оролцогчдын байр суурийг төр засаг болон нийгэм сонсох болно гэж эрх баригч намын анхны албан ёсны байр суурийг бямба гаригт “Нэгдсэн ОУ” намын ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Андрей Исаев мэдэгдлээ. “Санал хураалтын дүн болон сонгуулийн явцыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хүмүүс илэрхийлж байгаа нь тэдний эрхийн асуудал. Энэ өнцгөөс үзэл бодлоо илэрхийлж байгаа нь маш чухал бөгөөд үүнийг төр засаг ч, нийгэм ч, ОНХМХ ч сонсох болно гэж” тэр сэтгүүлчидэд ярьсан байна. Москвад болсон жагсаал цуглааны үеэр ямар нэгэн онцгой үйл явдал гараагүй байна. Сайхан хувцасласан бодож сэтгэдэг, залуу хүмүүст төр засгаас асуух зүйл байгаа гэдгийг энэ жагсаал харууллаа гэж РИА Новости агентлаг тэмдэгдлэсэн байна. Тэдэнд төр улсаа түйвээх, засгийг солих гэсэн бодлого байхгүй бөгөөд харин тэднийг байр сууриа сонсгохыг хүсэж байна. Ийм хүчийг сонсохгүй байж болохгүй гэж улс төрчид үзэж байна. Манай улсын ихэнх бүс нутагт болсон эсэргүүцлийн ажиллагааг цагдаагийнхан тайван хүлээж авсан, жагсаал цуглаан тайван байдалд явагдсан зэрэг нь төр засаг болон сөрөг хүчнийхэн угтан тосох алхам хийж байна гэдгийг харууллаа. Москвад болсон олон мянган хүний жагсаал хэд хэдэн зүйлтэй тогтоол гаргаснаар өндөрлөсөн байна. Сонгуулийн дүнг өөрчлөх, СЕХ-ны дарга Владимир Чуровыг огцруулах, шинэ ээлжит бус нээлтэй сонгууль явуулах зэрэг шаардлагууд энэ тогтоолд оржээ. “Энэ жагсаал, цуглаан нь нээлттэй нийгмийн нөхцөлд биеэ зөв авч явах, дэг журамтай байх зэрэг ардчиллын сайхан сургамж боллоо гэж” ОХУ-ын Хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Владимир Лукин хэлсэн байна.