“Шудрага сонгуулийн төлөө” цуглаан  өнөөдөр Орос улсын 78 хотод  болж өнгорлөө. Цуглаанд оролцогчид парламентын сонгуулийн дүнг цуцлаж, СТК-ийн тэргүүн Владимир Чуровыг огцрохыг шаардаж байв. Хууль хамгаалалах байгууллагуудын үнэлснээр гудамж, талбайд сөрөг хүчнийхний талын   хэдэн арван мянган хүн гарчээ. Москва хотын төвд  илүү их тооны  хүнтэй цуглаан боллоо.  Оросын ДХЯ-ны мэдээлснээр, цуглаанд 20 мянга орчим хүн цугларчээ. Гэтэл сөрөг хүчний төлөөлөгчид талбайд 60 мянга гаруй хүн цугларсан гэж итгэлтэй байна.

“Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Полина Черницагийн үйл явдлын халуун цэгээс дамжуулж байгаагаар бол индэр дээр системийн төдийгүй системийн бус сөрөг хүчнийхэн үг хэлж байжээ . “Ардын эрх чөлөөний намын” хамтран удирдагч Борис Немцовын цуглаан дээр мэдэгдснээр,  хууль тогтоох байгууллагыг сонгох олон тооны зөрчлүүд нь СТК- ийн тэргүүнийг огцрох шалтгаан болж байна гэв.  Парламентад  суудал авч чадаагүй “Яблоко” намын удирдагч Сергей Митрохин сонгуулийг хуурамчаар явуулсан буруутай хүмүүст   эрүүгийн хэрэг үүсгэхийш шаардав. Улсын бүртгэлгүй “Ардын эрх чөлөөт намын” хамтран удирдагч Владимир Рыжков эсэргүүцлийг үргэлжлүүлж, 12-р сарын 24 ний өдөр хүртэл ижил төрлийн арга хэмжээг Москвад зохион явуулахыг санал болгов. Цуглаан хэдэн цаг үргэлжилсэн бөгөөд ямар нэгэн зөрчил гарсангүй.

Оросын иргэний нийгэм илүү боловсронгуй болж  байна гэж Болотная талбайд байсан Олон нийтийн танхимын гишүүн Анатолий Кучерин тэмдэглэв: “ Ямар нэгэн өдөөн хатгалга үгүй. Полицын ажилтнууд  тайван зогсож байна. Энд хүрэлцэн ирсэн иргэд болон санал бодлоо илэрхийлэх гэсэн иргэд нэр төртэй биеэ авч явна. Тэдний ихэнхи  нь баясгалантай байна. Миний бодход энэ бол чухал юм. Яагаад  гэвэл орчин үеийн Орос улсад бид юуны түрүүнд  гудамжинд гарахдаа бие биенээ хүндэтгэж байх ёстой юм. Одоо хүн бүр засгийн эрх баригчдын тухай юу бодож байдаг тухайгаа, Оросын байдлын тухай ярих боломжтой юм”.

Нийслэлийн аюулгүй байдлыг 50 гаруй мянган полицынхан хангаж байсан юм. Нийслэлийн төвд “яаралтай тусламж”ийнхан  бригадууд жижүүрлэж байв. Гэхдээ эмч нарын мэдээлснээр, тэдэнд хэн ч хандаагүй  аж.

Сонгуульд ялсан намуудын нэг болох  “Нэгдсэн Орос” намын удирдагчдын нэг Андрей Исаев сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ, түүний нам сөрөг хүчнийхний цуглаанд оролцогчдын эсрэг ямарч бодолгүй байна гэжээ. “Мэдээж хэрэг, эсэргүүцлээ илэрхийлж байгаа хүмүүс сонгуулийн дүнг эсэргүүцэх эрхтэй юм. Энэ үзэл бодлоо илэрхийлж буй нь  маш чухал бөгөөд ХМХ-үүд, нийгэм, улс үүнийг сонсох болно”гэв.

Гэрэл зураг