0Төрийн Думын сонгуулийн дүнг хуулийн хүрээнд өөрчлөхийг төлөө тэмцэхийг Москвад болсон зөвшөөрөлтэй сөрөг хүчний цуглаан дээр уриаллаа. Парламентын доод танхим Төрийн Думын сонгууль ОУ-д 12-р сарйын 4-нд болсон юм. СТК-ийн баасан гаригт нийтэд зарласан төгсгөлийн дүнгээр эрх баригч "Нэгдсэн ОУ" нам парламентад ихэнх суудлаа хадгалсан байна. Сөрөг хүчин төр засгийг сонгуулийн дүнг гуйвуулсан гэж үзэж байгаа ба СТК-ийн даргыг огцруулахыг шаардаж байна. Энэ цуглаанд 25 мянган хүн оролцсон гэж ДХЯ мэдээлсэн байна. Харин цуглааныг зохион байгуулагчид 60мянган хүн оролцсон гэж мэдэгдэж байгаа юм байна. "Энэ цуглаан нь нээлттэй нийгмийн үед биеэ зөв авч явах, дэг журамтай байх болон ардчилалын сайхан сургамж боллоо гэж" ОХУ-ын хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Владимир Лукин мэдэгдсэн байна. Сөрөг хүчний цуглаан өнөөдөр ОУ-ын бусад томоохон хотуудад бас болжээ.