Оросын ДХЯ-ны мэдээлснээр,  Москвагийн төв дэхь Болотная талбайд  25 мянга гаруй иргэд цугларч парламентын сонгуулийн дүнг эргэн харж,   цуцлахыг шаардаж байна. Сөрөг хүчнийхний тоо баримтаар, цуглаанд 40 мянган хүн цугларчээ. “Шудрага Орос” намын депутат Илья Пономарев мэдэгдэхдээ: “сөрөг хүчнийхэн ямар нэгэн юмны эсрэг бус”, харин “шудрага, ардчилсан сонгуулийн төлөө “  байна гэв. Жагсагчид  СТК-ийн тэргүүн Владимир Чуровыг огцрохыг шаардав. Полицын мэдээлснээр, Болотная талбай дахь зөвшөөрөлтэй цуглаан элдэв зөрчилгүй болж байгаа аж. Гэхдээ холгүй орших Хувьсгалын талбайд “Өөр Орос “ намын тэргүүн Эдуард Лимоновын талынхан москвагийн эрх баригчдын зөвшөөрөлгүй цуглааныг  хийж байна.  Тэд Болотная талбайд болж байгаа цуглаанд нэгдэн орох полицын шаардлагыг зөвшөөрсөнгүй. 12-р сарын 4- нд явагдсан парламентын доод танхимын сонгуулийн дүнг дахин тоолох шаардлага тавьсан цуглаанууд нь оросын Санкт-Петербург, Воронеж, Омск болон бусад хотуудад болж байна.