Москвагийн олон  улсын  хүний эрхийн сэдвийн  ”Сталкер” кино наадамд оролцогчид тус наадмыг нүнжигтэй сэтгэлтэй хүмүүсийн наадам гэж нэрлэдэг.  Уламжлаал ёсоор түүний нээлт 12-р сарын 10-нд буюу НҮБ ын  Бүхнийтийн хүнйи эрхийн тунхаглалыг  баталсан өдөр нээлтээ хийдэг  юм. Энэ жил түүний хөтөлбөрт дэлхийн олон орны 123 кино оролцоно. Тэдгээрийн дунд  Берлины кинонаадмын тэргүүн шагналт “ Надера, Симин хоёрын салалт “ гэдэг Ираны уран сайхны  кино байгаа юм.  Энэ нь нэгэн гэр бүлийн  амьдрал   эрх зүй, улс төр, ёс суртахууны шалтагаанаас болж салаж байгаа тухай өгүүлдэг аж. Гэхдээ уламжлал ёсоор “Сталкерын” хөтөлбөрт баримтат кино давамгайлдаг юм. Шинжээч Ирина Гращенкова тэдгээрийн шилдэгүүдийг сонгоход  ажиллаж, 200 гаруй баримтат киночдын бүтээлүүдийг үзэж танилцжээ. Энэ тухайгаа тэр ийнхүү ярьж байна: «Баримтат кино бол  нийгмийн амьдралыг илүү бодтоор, тод томруун харуулж чаддаг юм.  Цаг хугацаа маш хурдан өнгөрч, бодит амьдрал идэвхитэй өөрчлөгдөж байна. Уран сайхын кино нь  бол тэр бүр энэ бүгдийг харуулж амжидаггүй. Баримтат киноны хувьд бол өөр. Түүнчлэн, “Сталкер” кино наадам нь хүний эрхийн зогсолтгүй ажилладаг   сургууль. Энэ утгаараа илү ардчилсан, илүү боломжтой сургууль. Энд бодит үйл явдлууд, бодит хүмүүс, амьдралын хурц асуудлууд байдаг» гэж хэлсэн.

Эдгээр үгний жинхэн утга нь наадмын эхний өдөр уламжлал ёсоор хүний эрхийн төлөө гол бүтээлд олгох шагналаар баталгааждаг юм.  Түүнийг баримтат кинонуудын баатарууд хүртэдэг юм.  Энэ жил “дэлхийн хүүхдийн эмч” Леонид Рошаль авсан бөгөөд “Леонид Рошаль. Илүү дутуу үг үгүй” гэдэг баримтат кино юм. Энэ бол “Цирк” киноны гол дүр Лариса Афанасьева-  хүнд өсвөр насныхныг нийгэмшүүлэх ажил хийж байгаа сонирхогчийн циркийн тэргүүн эмэгтэйн ажил үйлсийн тухай. Эцэст нь- “Римма”- гэх энэ бүсгүй нь төрөлхийн тахир дутуу тэр өвчинтөйгөө тэмцэж, явж сураад, зураач болж, нөхөрт гарсан.Москвагийн кино наадам хүний эрхийн салбарын дэлхийн  чухал асуудлын нэг болох асуудлыг тавьж байна гэж НҮБ ын дэргэд Оросын дүрвэсгдийн асуудал эрхэлсэн  дэд комиссарын Удирдах газрын төлөөлөгч Геше Карренберк ингэж үзэж байна. Хатагтай Каарренберк “Сталкер” наадмыг дүрвэгсдийн эрхтэй холбоотой, бусад улс орнуудад эрхээ  хамгаалуулаж чадахгуй байгаа дүвэгсдийн асуудлыг  олон нийтэд тайлбарлах сайхан боломж гэж  үзэж байна: «Орчин үед дүрвэгсэд гэх ойлголт нь нэг талын утгатай болжээ гэж Карренберк ярьж байна. Зарим хүмүүс хөдөлмөр эрхэлхээр ирээд, дараа нь тэд бусад орнуудад үлдэх орогнох болдог. Зарим хүмүүс  ажил хайж, мөнгө олохоор ирдэг. Ямарч тохиолдолд тэдэнд хамгаалалт шаардагддаг. Наадмын кинонууд нь янз бүрийн орнуудын тухай, ахуйн түүх, янз бүрийн байдлуулдын тухай өгүүлдэг. Тэдгээрт хүний эрхийн тухай, хүний бодол санаа, мрөөдлийн тухай харуулсан байдаг.Дүрвэгсдийн тухай ярихдаа  хүний оюун санаа нь хамгийн чухал зүйл гэж бид үздэг юм» гэж хэллээ. 12-р сарын 15 нд “Сталкер” кино наадам дүнгээ гаргаж, оросын хотуудад наддмын кинонуудыг гаргана. “Манай хөтөлбөрүүдийг гадаадын орнуудад гаргаж эхлэх байх гэдэт би найдаж байна. Яагаад гэвэл эдгээр кино нь маш чухал сэдэвтэй, сайн хийсэн бүтээлүүд “гэж уралдааны шүүг, Оросын  нэрт жүжигчин   , найруулагч Елена Цыплакова ярьж байна.