Сирийн ГХЯ мэдэгдэлд: лхагва гаригт ерөнхийлөгч Башар Асадын  америкийн АВС телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа  сирийн тэргүүний хэлсэн үгийг санаатайгаар гуйвуулсан гэж дурьджээ. Асад нь ярилцлагадаа,  есөн сар гаруй үргэлжилж байгаа  мөргөлдөөнд түүний талынхан, цэргийн албан хаагчид болон цагдаагийнхан  ихэнхдээ нэрвэгдсэн гэжээ. Сирийн ерөнхийлөгч цааш хэлэхдээ,  “ хэрвээ галзуу хүн л удирддаггүй юм бол, дэлхийд нэг ч засгийн газар өөрийн хүмүүсийг хөнөөдөггүй гэж хэлжээ”. Нэг өдрийн дараа    АНУ ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ: Сирийн ерөнхийлөгч бодит амьдралаас бүр тасарсан уу,  аль эсвэл галзуурсан уу гэжээ. Сирийн ГХЯ ны тэргүүний хэлснээр, америкийн телевизийн суваг Асадын ярилцлагын хэсгийг Дамаскийг хараар будахын тулд хайчилжээ”гэж РИА-Новости тэмдэглэж байна.