Өнөөдөр Москвад болон оросын бусад нилээд хэдэн хотуудад 12-р сарын 4 ний парламентын  сонгуулийн  дүнгийн талаар өөрсдийн зөвшөөрөхгүй зүйлүүдийг  хэлэх боломжтой жагсаал цуглаан болж байна. Хамгийн том цуглаан Оросын нийслэлийн Болотная талбайд болж байна.  30 мянга хүртэл хүн оролцох  боломжтой энэхүү арга хэмжээг явуулах зөвшөөөрлийг  Москвагийн эрх баригчид  өгсөн юм.  Мэдээлийн агентлагуудын үлй явдлууд болж байгаа газруудаас   уламжилснаар,  байдал тайван байна. Оросын ДХЯ мэдэгдэлдээ, ямар нэгэн өдөөн хатгах ажиллагааг шууд зогсоон,  хууль зөрчих явдлуудыг гаргуулахгуй гэжээ.  Өмнө нь сонгуулийн дүнд сэтгэл дундуурчуудын жагсаал Их Театрын өмнө,  Улаан талбайд төлөвлөгдөж байсан юм. Гэтэл эрх баригчид сөрөг хүчнийхэнтэй зөвшилцөж жагсаалыг илүү олон хүн оролцох боломжтой Болотная талбайд шилжүүлсэн юм.