Өвлийн өвгөн, Цасан охидын бух оросын 5-р их хурал энэ сарын 10-14-нд Хант-Мансийскад болох тухай их хурлыг зохион байгуулах хорооноос Интерфакс агентлагад мэдээлжээ. Оросын янз бурийн хотын 120 гаруй Өвлийн өвгөн их хуралд оролцох мэдүүлэг ирүүлээд байна. Оросын гол Өвлийн өвгөн Их Устюг дэх өргөөнөөсээ уламжлал ёсоор ирнэ. Тэрээр их хурлыг нээх ёслолд оролцож, шидит таягийн төлөө Өвлийн өвгөчүүлийн уралдааны шуугч болно. Насанд хүрэгсэдийн ба хүүхдийн шуух комиссиуд шилдэг Өвлийн өвгөн, Цасан охиныг сонгоно. Соёлын нэр хүндтэй зүтгэлтнүүд насанд хүрэгсэдийн, орон нутгийн сургуулийн 4-р ангийн сурагчид хүүхдийн шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд тус тус орох юм.