Орос улсыг ДХБ- ад гишүүнээр элсэхэд  яриа хэлэлцээнд оролцогчдын хувьд  16 гийн тоо маш чухал  юм. Учир нь яриа хэлэлцээ 16 жил үргэлжилсэн юм. 12-р сарын 16 нд Москва сайд нарын бага хурал дээр дэмжлэг авах ёстой юм. ДХБ-ад нэгдэж буйд өөрийн дүгнэлтийг оросын төлөөлөгчдийн  тэргүүн,  Максим Медведков “Оросын дуу хоолой”радиод  ийн ярьсан юм.     ДХБ –ад гишүүнээр элсэх тухай санаа нь бүр 1993 онд төрсөн юм. Тэр үед анхны яриа хэлэлцээ явагдаж, оросын улс-төрийн элитүүдийн  дотоод мөргөлдөөнөөс болж мухардалд орсон юм.   Хамгийн таатай үе 90 ээд оны эцсээс эхэлсэн юм гэж Максим Медведков тэмдэглэж байна: « Идэвхитэй үе  2000 онд эхэлсэн. 2006 рн гэхэдз бид бараа таваар болон үйлчилгээг зах зээлд нийлүүлэх яриа, хэлэлцээг үндсэндээ дуусгасан. Яриа, хэлэлцээний үеэр  бидний хамгийн эхэнд  тулгарсан  асуудал бол зарим худалдааны түншүүдийн бидэнд  маш өргөн үүрэг хүлээлгэх гэсэн шаардлагууд байлаа.  Тэдгээр нь байгуулагын стандарт шаардлагуудын хүрээнээсс  хальсан  бөгөөд эрчим хүчний нөөцөнд хүрэх болон үнэ байгуулах асуудлуудтай холбоотой байлаа. Өөрөөр хэлбэл, байгалийн хийн дотоод болон дэлхийн үнийг тэгшитгэхийг шаардаж байв. Бидний хувьд энэ нь боломжгүй байв» гэж хэлсэн.

ДХБ –д элсэх яриа хэлэлцээнд 60 орон оролцож байв.  Энэ  “элсэлтийн комисс”   нь байгуулагын түүхэн хугацаанд хамгийн томоохонд орсон юм. Максим Медведков Орос улсын “ажлын хэсэгт” 9 жил орж байна.Чухам энэ цаг үе нь яриа хэлэлцээний хамгийн хүнд үе байв. Сүүлийн жил яриа хэлэлцээнд оролцогчдын хувьд хамгийн чухал үе байсан. Гаалийн холбооны /түүнд Орос, Казахстан, Белорус болон Киргиз ордог/ үйл ажиллагаатай харилцан ажиллахтай  холбоотой асуудлыг зохицуулах шаардлагатай байв.   Түүнчлэн, Орос улсын нутаг дэвсгэр дээр ажилладаг   автомашин үйлдвэрлэгчдэд  баталгаа өгөх шаардлагатай байв. Орос улс ДХБ –ад элсэхэд одоо  саад бэрхшээл үгүй.  Эцсийн баримт бичиг 2012 оны зун гарна. Гэхдээ шинжээчдийн орчинд ДХБ –ад Орос улс элсэх нь зүйд нийцэж буйд одоо болтол эргэлзээтэй байдаг аж. Үүнд эерэг зүйлс нь сөргөөсөөө хамаагүй илүү багйаа гэдэгт   Максим Медведков итгэлтэй байна: «Нэмэх  нь их, гэхдээ чухал зүйл  нь хоёр байна.  Нэгдүгээрт, манай бараа таваарыг болон үйлчилгээг  гадаад зах зээлд гаргахад саадыг арилгах боломж юм. Бид дэлхийн худалдааны үйл ажиллагаанд идэвхитэй орсон. Манай байгуулагууд гадаадад экспортоор олон бараа нийлүүлж байна.  Энэ нь бүх орнуудад таалагдахгуй байгаа.  Тэд ДХБ ын шаардлагад нийцэхгүй  төрөл бүрийн саад бэрхшээл болон хязгаарлалтуудыг хэрэгжүүлж байна.  Эдгээр саадууд болон хязгаарлалтуудыг бид арилдгах ёстой юм. Үүнд бидэнд ДХБ туслана. Энэ нь нэмэлт ажлын байрууд, манай компаниудад  нэмэлт орлого өгнө. Хоёрдугаарт,  дэлхийн худалдааны дүрмийг боловсруулахад оролцоно.  Эдгээр дүрэм, журам нь дээд зэргээр манай бизнест нийцүүлэхийн тулд бид ДХБ ын мэргэжилтэнүүдтэй хамтран ажиллах болно» гэж хэлсэн.   Бодит тоо баримт  яриа хэлэлцээнд оролцогчдод ирээдүйд итгэх итгэл төрүүлж байна. Дэлхийн банкны болон нилээд хэдэн бие даасан компаниудын сүүлийн тоо баримтаар ДХБ ын гишүүнчлэл нь өрсөлдөөнийг хүчтэй  болгох аж. Тэгэхлээр эцсийн хэрэглэгчийн дотоод үнэ буурах аж.