НҮБ ын  авилагын эсрэг Конвенцыг хэрэгжүүлэхэд Орос улс мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж, энэхүү үзэгдэлтэй тэмцэхэд  тодорхой алхмуудыг хийж байна. Авилгатай  тэмцэх өдрийг тохиолдуулан энэ тухай НҮБ ын мансууруулах бодис болон гэмт хэрэгтэй тэмцэх удирдах газрын гүйцэтгэх захирал Юрий Федотов ийн мэдэгдэсэн юм. Энэ чиглэлд сайн үр дүн гарсан тухай баримтыг дурьдахад, 2011 оны 9 сарын хугацаанд  нэг мянга таван зуун төрийн  түшмэлүүдэд эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тэдгээрийн дунд хотын захиргаа, бүс нутгийн депутатууд, прокурорууд байна. Энэ бүгд нь Орос улсад авилгатай тэмцэх үндэсний стратеги хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой юм. Орос улсад 8 жилийн өмнө НҮБ ын авилгын эсрэг конвенцыг баталсан юм. Энэ үеэс тус улс авилгын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээсэн юм. Тэртээх 17 –р зууны үед авилгын хор хөнөөлийг арилгахын тулд янз бүрийн аргуудыг хэрэглэж байсан нь сүрхий ялгаатагдаж байжээ.  Тэр үед улсын хөрөнгийг завшисан этгээдийг морины сүүлэнд уяж, гудамж, талбайгаар давхиулж,  морийг гүйцэн очоод  ташуурдаж байжээ.  Дараа нь талбай дээр ард олныг цуглуулж цаазаар авч байснаар энэ арга хэмжээ өндөрлөж  байсан аж.  Маш хүнд харгис ял оноож байсны дотор : төмөр улайсгаад тамгалах, гар хурууг цавчих, хэл болон чих огтлох гээд.  Өнгөрсөн үед  ийм хатуу арга хэмжээнүүдийг авч байжээ. Гэтэл улсын хөрөнгийг завших явдал өнөөдөр ч газар авч буйг юу гэхэв.

Саяхан Орос улсын Хууль зүйн яам  авилгын хэргийг илрүүлэхэд иргэд, байгууллагуудыг туслахад материаллаг урамшуулал олгож байх санал гаргасан. “Энэ бол шинэ санаа биш юм. Өрнөдийн орнуудад ийм механизм  ажилладаг, харин энд хир хэвших бол гэдэгт л байна?”-гэж авилгатай тэмцэх хорооны тэргүүн Кирилл Кабанов ийн ярьж байна: «Америкт бол энэ хуулийг аль эрт баталсан бөгөөд шинэ нэмэлт өөрчлөлтүүдийг өнгөрсөн жил оруулсан юм. Хуулиар “хошуу хүргэгч” төсөвт буцаан оруулах  мөнгөний нийт дүнгийн 10 % авдаг . Нэмэлт өөрчлөлт оруулсны дараа улсын санд нэг тэрбум 200 сая доллар оржээ. Гэхдээ тэнд шүүх болон хууль хамгаалах системүүд үр ашигтай ажилладаг гэдгийг мартаж болохгуй юм шүү. Гэтэл бид юугаараа төлөх ойлгомжгүй байна? Жишээ нь: хэдэн жилийн өмнө АНУ-д авилга авсан компани 360 сая доллар төлж байсан. Үүний 10 % -360 сая доллар. Нилээд  их мөнгө.    Тэгэхээр хүмүүс үүний төлөө азаа сорьж болж байгаа юм. Гэтэл бид түшмэлүүдийн тогуулийн юунаас нь бид ийм мөнгийг төлөх юм бэ?» гэж хэллээ.

Шүүхийн практикт авилгачдыг иргэдийн идэвхи зүтгэлийн хүчинд илрүүлсэн тохиолдол нилээд бий. Гэхдээ урамшууллыг дамжлага  болгож хэрэг байна уу?  Авилгатай тэмцэх хорооны зохицуулах зөвлөлийн гишүүн Ирина Рукина ийм бодолтой байна: «Энэ асуудлыг  иргэний нийгэмд даатгаж, парламентын хэвийн хяналт явуулах шаардлагатай байгаа юм. Матаа бол –одоо үед нэг их оновчтой арга биш. Хүмүүсийг хандахад  хэлэлцэх түргэн шуурхай хариу арга хэмжээ авах олон нийтийн байгууллагын дэд бүтэц байх ёстой. Эдгээр бүтцүүд нь өөрсдөө хууль хамагалалтын болон хуулийн багйууллагад хандаснаар тэдгээр нь холобгдох арга хэмжээнүүдийг авах ёстой юм» гэж хэлсэн. Орос улсад хуулийн дагуу сэжигтнүүд нь хэний өргөдлөөр түүнийг хариуцлагад татаж байна гэдгийг хэлэх эрхтэй байдаг. Үүнээс болоод гэмгүй иргэд цохилтонд орж болох юм. Хууль зүйн яамнаас санал болгосон механизм -  авилга авсан хүмүүсийн мэдээллийг худалдаж авах нь тийм ч муугүй төдийгүй, түүнийг хэрэгжүүлэхийн өмнө усан доорхи чулуунуудын учрыг олох бөгөөд, тэдгээрийн нэг нь –гэрчийг хамгаалах явдал юм.