Анхны арилжааны ачааны хөлөг Олон улсын сансрын станцад /ОУСС/ хөөрөхөөр бэлтгэж байна.  АНУ ын сансрын  агентлагийн мэдээлснээр америкийн Dragon хөлөг  2-рс арын 7 нд Канаверал булангийн сансрын буудлаас  ОУУС хөөрөхөөр төлөвлөж байгаа аж.  Энэ бол туршилтын нислэг байх юм.  Dragon нь эхний шатанд станцыг гурван км зайтай тойрч нисээд, хоёр дахь удаагаа автоматаар залгагдана.  Dragon сүүлийн шатандаа ОУСС –аас салж, тойрог замаар буцаж, Номхойн далайн усанд живэх  ёстой аж.    Dragon нь олон удаагийн  ашиглалтын хөлөг юм. Түүний туслалцаатайгаар ОУСС –ад ачаа төдийгүй, хүмүүсийг илгээж байх юм. Өнгөрсөн жил америкийн шатл хөлгийн хөтөлбөр дууссаны дараа одоо энэхүү ажлыг оросын “ачааны хөлгүүд” гүйцэтгэж байгаа юм. Dragon хөлгийн төсөл 1,6 тэрбум долларын өртөгтэй аж.