Орос, Өмнөд Солонгос нь Японы тэнгисийн орчимд судалгаанаа сэргээхээр тохиролцов. Энэ тухай Өмнөд Солонгосын засгийн газраас мэдэгдлээ. Энэ нь өнгөрсөн 3-р сард болсон байгалийн сүйрэл –хүчтэй газар хөдлөлт болон цунамийн улмаас японы “Фукусима-1” АЦС дээр гарсан осолтой холбоотой юм.  Хоёр орон тэнгисийн орчны  хордолтын түвшинд  хяналт тавьж, цунами болон хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан сэргийлэх системийг байгуулахаар зорьж байгаа юм гэж ИТАР-ТАСС  тайлбартаа дурьджээ. Өмнө нь “Фукусима-1” АЦС -ын  оператор компани цацаргийг цэвэрлэсэн усыг бүх сав дүүрч, юүлэх савгүй  учир уг усыг тэнгист цутгахыг асуудлыг тавьж байсан юм.